Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Эсийн шинжилгээ
Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилготой шинжилгээ юм.
Умайн хүзүү нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн бөгөөд энд эс хуваагдан төлжих замаар биемахбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Ийнхүү эсийн нөхөн төлжих явцад олон янзын шалтгаанаар эсийн хувирал өөрчлөлт үүсч умайн хүзүүний хавдар бий болох эрсдэлд ордог.
Эсийн шинжилгээг жилд 1 удаа өгснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлх ба цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.
Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг.
- 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид умайн хүзүүний өөрчлөлттэй
- Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд 33 наснаас дээш
- Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
- Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
- Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах
- Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгөх
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй
- Эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй байх
- Үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй
- Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно.
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.