With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Үргүйдэл
Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэнэ. Үргүйдэл нь эмэгтэйгээс 60-70%, эрэгтэйгээс 30% хамаарна. Эрэгтэй, эмэгтэй хоёроос шалтгаантай жирэмслэхгүй байх тохиолдол 10% байна.
Үргүйдэлтэй эмэгтэйг оношлохын тулд цогц шинжилгээ хийх шаардлагатай.
Үүнд:
- Эмэгтэйчүүдийн үзлэг
- Өндгөвчийн үйл ажиллагааг биений юмны 2-3 мөчлөгийн турш тодорхойлно.
- Гистеросалпьпингографи буюу умай үрийн хоолой шалгах бэлтгэл эмчилгээ хийсний дараа сарын тэмдгийн мөчлөгийн 6-9 дэх хоногуудад
- Спермографи буюу үрийн шингэний шинжилгээ эр бэлгийн эсийн тоо, хэлбэр, хөдөлгөөнийг тодорхойлох
- Тархины зураг авах
- Эмэгтэйн бэлгийн дааврууд шинжлэх
- Лапароскопи буюу оношлогооны дурангийн мэс засал