Жирэмсэн болон хөхүүл эхийн хооллолт

Жирэмсэн болон хөхүүл эх зөв хооллох шаардлагатай.

Зохисгүй хооллох нь дараах сөрөг үр дагавартай, үүнд:

  • ЖХЭ-н бие сульдахад хүргэж улмаар хүүхэд төрөх үед болон төрсний дараа эндэх магадлалыг ихэсгэдэг
  • Хүүхэд дутуу төрөх, төрөлхийн гажигтай болон бага жинтэй хүүхэд төрөх шалтгаан болдог.
  • Эхийн өвчинг хүндрүүлдэг
  • Жирэмсэн үед төмрийн хэрэгцээ нэмэгдэснээс цус багадалт гүнзгийрдэг.

Цус багадалт нь дараах хор уршигтэй, үүнд:

  • Хүндрэлтэй төрөх магадлалыг ихэсгэдэг. Учир нь:-Хэвийн төрөх явцад бага хэмжээний цус гардаг. Харин цус багадалттай эхийн хувьд энэ нь аюултай-Хүнд хэлбэрийн цус багадалт нь (төрөх үед) амьсгал цөөрөх, зүрхэнд хэт ачаалал өгч улмаар үхэлд ч хүргэж болзошгүй
  • Ажиллах, бодож сэтгэх болон халдвар эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
  • Ургийн энергийн хэрэгцээ илүү өндөр байх учир хоол тэжээлд онцгой анхаарах хэрэгтэй.

Зөв хооллолт нь дараах үр ашигтай, үүнд:

  • Эрүүл байж, ажиллаж хөдөлмөрлөхөд
  • Ургийн хэвийн өсөлтийг хангахад
  • Ургийн өсөлтөөс шалтгаалах энергийн хэрэглээг тэнцвэржүүлэх
  • Уургийн задралаас сэргийлэх, хэрэгцээний энергийг нөөцөөс бус харин өдөр тутмын хоол хүнсэээр нөхөх
  • Хүүхэд болон өөрийн хоол хүнсний өдрийн хэрэгцээг хангах

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy