Жирэмсний 12 дах долоо хоног

Та ургийн эрт үеийн  эхо оношилгоо болон хоёрол тестээ өгч хромосомын эмгэг тодорхойлох үзлэгтээ хамрагдахаа мартуузай.

Хүүхдийнхээ хүйсийг мэдэх гэж догдолж байна уу? Энэ долоо хоногт ургийн хүйс 60-80%-ийн магадлалтай харагдах бөгөөд 13 долоо хоног хүрэхэд 100% тодорхойлж болно.

Ургийн өсөлт: 

Ураг ойролцоогоор 5-6  см , 14 гр жинтэй инжир жимс шиг байгаа ба ургийн чухал системүүд нь бүрэлдэж дуусаад  рефлекс нь хөгжиж эхэлж байгаа. Биед нь хүрэх юм бол хариу үйлдэл үзүүлнэ. Ургийн нүүрний хэлбэр дүрс нь тодорхой болж, чих нь  байрлалаа эзэлжээ. Одоо хөл гарын хуруугаа атгаж, сарвайлгаж чадна. Тархи  хөгжсөөр!

Танд сонирхуулахад:

  • Ураг шээс ялгаруулж чаддаг болсон
  • Бугуй ба тохой бүрэн хөдөлгөөн хийж байгаа
  • Хумс үүсч байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Үтрээнээс цагаан юм ялгарах
  2. Гэдэс мэдэгдэхүйц томрох
  3. Толгой эргэх, өвдөх, харааны түвшин өөрчлөгдөх, шингэний дутагдал, цусан дахь сахарын хэмжээ багасах, стрессдэх гэх мэт өөрчлөлтүүд илэрч магадгүй.

Зөвөлгөө:

Таны ууж байгаа фолийн хүчил нь ходоодны асуудал үүсгэж байгаа учраас та фолийн хүчлээ хоолны дараа ууж байх хэрэгтэй. 3 сарын эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Share This

Copy Link to Clipboard

Copy