72 цагийн эм: гэж яг юу юм бол?

Жирэмслэлтээс хамгаалдаг гэх гурван ч төрлийн эмийг Монголын эмийн сангуудад борлуулдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг “72 цагийн эм” гэж ярьдаг. Хэрэглээ өндөртэй энэ эмийн талаарх зарим асуултад хариулцгаая.

“72 цагийн эм”- ийн зөв хэрэглээ

72 цагийн эм нь хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор ууж xэрэглэдэг эм юм. Гэхдээ энэ нь бас яг найдвартай эм биш. Энэ аргыг зөв хэрэглэсэн ч 2% нь жирэмслэх магадлалтай байдаг бөгөөд хэзээ энэ эмийг ууснаас хамааран үр дүн харилцан адилгүй байдаг.

  • 24 цагийн дотроо эмийг хэрэглэвэл 95%
  • 48 цагийн дотроо эмийг хэрэглэвэл 85%
  • 72 цагтаа тулгаад эмийг хэрэглэвэл 58 % жирэмслэлтээс хамгаалдаг.

Мөн эм ууснаас хойш бэлгийн харьцаанд орох нь жирэмснээс хамгаалдаггүй болохоор та бэлгэвч хэрэглэж хэвшээрэй.

Энэ эмийн хамгийн зөв хэрэглээ нь жилдээ 1-2 удаа уух юм. (Ядаж л хамгийн багадаа 30-40 хоногийн зайтай байж болно.) Үүнээс илүү ойрхон хэрэглэсэн тохиолдолд сарын тэмдгийн хямрал үүсгэж, дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.

Та өөрийн нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалж дараах урт хугацааны жирэмснээс хамгаалах хэрэгслүүдийг сонирхоорой

72 цагийн эм хэрхэн үйлчилдэг вэ?

  • Өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөх явцыг саатуулах
  • Xэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эсрүү эр бэлгийн эс нэвтрэн орох явцыг саатуулах
  • Үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэхлэгдэх явцыг зогсооx гэсэн үйлчилгээ үзүүлнэ.

72 цагийн эмийн эрсдэл

72 цагийн эм нь эмчийн жороор олгодоггүй ч, та өөрийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд эмчийн хяналт дор, зааврыг сайн уншиж танилцсаны дараа хэрэглэх хэрэгтэй.

Найрлагадаа эм бэлгийн даавар – эстроген, шар биеийн даавар – прогэстероныг өндөр тунгаар агуулна. Энэ гормоныг зөв тунгаар уусан үед ургийн гажиг үүсгэх, ургийн өсөлтөд нөлөөлөх ямар ч гаж нөлөө байхгүй мөн үргүйдэл үүсгэх болон ирээдүйн жирэмслэлтэд нөлөөлөхгүй гээд ДЭМБ-аас тодорхойлсон байдаг.

Мөн дараах тохиолдлуудад 72 цагийн эмийг уухыг хориглодог.

  • Хоол боловсруулах эрxтэний өвчнүүдийн үед
  • Элэгний xурц болон арxаг үрэвслийн үед
  • Чихрийн шижингийн үед
  • Даралт өндөр
  • Зүрxний өвчтэй
  • Хөxний xавдартай болон өмнө нь өвчилж байсан бол

72 цагийн эм бол үр хөндөлтийн эм биш

Зарим эмэгтэйчүүд  энэ эмийг үр хөндөлтийн зориулалтаар хэрэглэдэг гэж андуурдаг. 72 цагийн эм нь зулбуулах үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эм юм.

72 Цагийн Эм Уусны Дараа Цус Гарах

Зарим тохиолдолд 72 цагийн эмийг уусны дараа цус гарч болно. Цус гаралт нь ихэвчлэн бага зэрэг байх бөгөөд эмийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Гэхдээ, хэрэв цус гаралт ихсэх эсвэл удаан хугацаагаар үргэлжилбэл, эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy