Бэлгийн үү /ургацаг/ буюу “папилома”-ийн тухай

Coronavirus

Бэлэг эрхтний үү /ургацаг/ буюу папилома вирус нь олон хэв шинжээр үүсгэгддэг (ХПВ)-ийн халдвар юм. Энэ вирусийн 170  гаруй төрөл байдаг.

ХПВ нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд  хүн амын  дунд элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн үү ихээр тархаж байна. Энэ талаарх мэдээлэл муугаас хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэж бйна.

Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Энэ халдвар хэрхэн дамжих вэ?

Халдвартай арьс салстай хүрэлцэх, үтрээ, шулуун гэдэс, амаар бэлгийн хавьталд орох үед халдвар авна. Мөн ахуйн замаар халдварладаг. Халдвар авсны дараа вирус арьс, салст дээр үлдээд цааш арьсны гүн рүү орж эсийн дотор нэвтэрч орно.

ХПВ халдварын нэг онцлог нь тодорхойгүй удаан хугацаагаар намжмал байдалд байж болдог, энэ үедээ арьсны гүнд байршиж бусдад халдварлахгүй болон лабораторийн шинжилгээнд илэрдэггүй.

Илрэх шинж тэмдэг

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч байж болно. Халдвар авснаас хойш 3-8 сарын дараа шинж тэмдэг илэрч болно. Ихэнх тохиолдолд ямар нэг зовуурь илрэхгүй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд:

  • Бэлгийн үүний хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг шинж илрэх
  • Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчмын арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
  • Эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах

Бэлгийн үү ямар хор нөлөөтэй вэ?

  • HPV/ХПВ хүний биед хадгалагдсаар байдаг тул өвчин дахих хандлагатай байна
  • Хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй HPV/ХПВ нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ

Мөн халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай холбоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз эмгэгтэй болох магадлал өндөр байна

Оношилгоо ба эмчилгээ

Энэ өвчин заримдаа маш амархан оношлогддог. Учир нь тууралт маш өвөрмөц онцлогтой.  Үтрээ болон умайн хүзүүн дээр гарсан үү , ургацгийг зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж оношлох боломжтой.

  • Үзлэг
  • Пап сорил буюу умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • HPV/ХПВ-ийн PCR шинжилгээ
  • Хорт хавдрын сэжигтэй тохиолдолд оношилгооны зорилгоор эдийн шинжилгээ

Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Эмчилгээний олон аргууд байдаг боловч нэг нь ч төгс эмчилгээ болж чаддаггүй. Одоогоор дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Эмчилгээний гол зорилго бол зовуурь үүсгэж буй бэлгийн үүг арилгах, вирусийн халдвар дамжих магадлалыг бууруулахад оршино.

Бэлгийн үүг эмчлэхийн өмнө өвчтөнд бусад бэлгийн замын болон хавсарсан өвчлөл байгаа эсэхийг тодруулна. Ихэвчлэн бэлгийн үүг лазер, электрокоагуляци (цахилгаан)-аар түлж авдаг. (Эмчилгээний дараа сорви тогтох хандлагатай байдаг.) Мөн дархлаа сайжруулах эмчилгээ болон ХП Вирусийн идэвхжил бууруулах эмчилгээ хийнэ.

ХПВ-ИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • ХПВ-ийн халдварыг цаг алдалгүй оношлуулан, эмчилгээг хийлгэх
  • Бусад БЗДХ-ыг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх. Энэ үед эмчилгээ дуусах хүртэл бэлгийн харьцаанд орохыг хориглоно
  • Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг сайтар авах: тохиолдлын харилцаанаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх
  • Вакцинжуулалт. Бэлгийн үү үүсгэх папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэх нь эрсдэлийг бууруулах давуу талтай байна
  • Эмчилгээг тууштай, эмчийн заавраар хийлгэх

Энэ өвчнөөр эрэгтэй хүн өвддөг үү,

Тиймээ. Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy