Torch Шинжилгээний тухай бүгдийг
TORCH гэдэг нь жирэмсэн эхчүүдэд өвчлөл үүсгэж, нярай хүүхдэд ургийн гажиг үүсгэж болзошгүй
- Toxoplasma,
- Others- бусад – тэмбүү, варицелла-зостер вирус, парвовирус Б19, ДОХ
- Rubella,
- Cytomegalovirus
- Herpes Simplex Virus зэрэг үүсгэгдэгчийн нэрийн товчлол юм.
Жирэмсэн үед эхээс урагт олон төрлийн халдвар дамжих магадлалтай байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн шинжилгээ хийдэг ба үүний нэг нь TORCH-ийн шинжилгээ юм.
Дээрх халдвараар халдварлагдсан ураг нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомстол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй.
Цусны шинжилгээгээр тухайн хүн саяхан халдвар авсан эсэх, өмнө нь халдвар авсан эсэх, эсвэл вируст өртөж байгаагүй эсэхийг тодорхойлох боломжтой.
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
TORCH шинжилгээ -ний үр дүн
Хариуг ихэвчлэн эерэг эсвэл сөрөг байдлаар өгдөг бөгөөд энэ нь эдгээр халдвар үүсгэгч (токсоплазма, улаанууд, цитомегало , херпес ) тус бүрт IgG ба IgM эсрэг бие байгаа эсвэл байхгүй байгааг илтгэнэ. Шинээр төрсөн хүүхдэд IgM эсрэг бие байгаа нь тухайн организмын халдвар авах магадлал өндөр байгааг харуулж байна.
TORCH-ийн аль нэг үүсгэгчээр
- саяхан халдвар авсан өвчтөнд IgM эсрэгбие нь тодорхой үүсгэгчтэй,
- харин өмнө нь халдвар авсан хүмүүс насан туршийнх нь IgG эсрэгбиетэй байх болно.
Хэрэв иммуноглобулины аль нь ч илрээгүй бол эдгээр бичил биетний халдвар илрээгүй болно.
- IgM эсрэг бие нь хурц халдварыг,
- IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг.
Гэхдээ та ямар ч тохиолдолд эмчээсээ нарийн зөвлөгөө аваарай.
Шинжилгээг өгөх заалт:
Жирэмсэн эмэгтэй TORCH-ийн халдвартай гэж сэжиглэж байгаа тохиолдолд шинжилгээ хийлгэнэ. Жирэмсний эхний 16 долоо хоногт улаануудаар халдварлах нь урагт ихээхэн эрсдэл учруулдаг.
Шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
TORCH-ийн шинжилгээ өгөх шийдвэрийг жирэмсний хяналтын эмч шийддэг. Хэрэв та TORCH-ийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үдээс өмнө хөнгөн цайлласан, тайван байх нь зохимжтой.
TORCH-ийн халдварыг ихэвчлэн эх болон нярайн венийн цуснаас авч шинжилдэг.
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Leave a Reply