Дотоод шүүрэл: Дотоод шүүрлийн эмгэг судлал

Blood Sugar Meter With Syringe

Дотоод шүүрлийн тогтолцоо нь хоорондоо үйл ажиллагааны нягт холбоотой олон булчирхайнуудаас бүрэлдэх бөгөөд булчирхай бүр өөрийн гэсэн өвөрмөц даавар ялгаруулан, бие махбодын өсөлт хөгжил, бодисын солилцоо, бэлгийн харьцаа, үр тогтоох бүх үйлдлийг зохицуулахын хамт унтах, ядрах, уурлах баярлах зэрэг бие сэтгэлийн олон зүйлд оролцож байдаг.

Дотоод шүүрлийн тогтолцоо нь бидний бүх үйлдэл болон бодол мэдрэмжийг удирдаж байдаг бөгөөд эргээд бие махбодын эрч хүч, тэжээлийн хэрэгцээ дотоод шүүрлийн идэвхжилийг тодорхойлж байдаг. Дотоод шүүрлийн идэвхжил болон эрхтэн тогтолцоонуудын нягт харилцаа холбоо нь эрүүл оршин тогтнох эх суурь болдог.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Дотоод шүүрлийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг

Дотоод шүүрлийн тогтолцоо нь үндсэн найман булчирхайт эрхтнээс бүрддэг. Булчирхай бүр өөрийн шүүрэл ялгаруулна. Булчирхай нь шаардагдах бодисыг цуснаас сонгон шүүж авч дахин боловсруулан өөр хэлбэрт шилжүүлэн бусад эд эсэд шаардагдах химийн бодисуудыг бий болгоно. Дотоод шүүрлийн тогтолцоо нь бараг бүх эд эс, эрхтэнд нөлөөлж байдаг.

Даавар нь бие махбодын өсөлт, бодисын солилцооны хурд болон хэлбэрийг зохицуулж биеийн дотоод орчныг хэвийн хэмжээнд хадгалахад тусалдаг.

  • гипофиз-өнчин тархины даавар,
  • бамбай булчирхайн даавар,
  • нойр булчирхайнаас ялгардаг инсулин,
  • адренал даавар,
  • бэлгийн даавар зэрэг орно.

Дотор – Дотоод шүүрэл, бодисын солилцооны тасаг нь ямар ажил хийдэг вэ?

Дотоод шүүрлийн өвчлөл нь эдгээр дааврын хэмжээ хэвийн хэмжээнээс ихэссэн эсвэл буурсан нөхцөл байдлыг хэлнэ. Энд дараах өвчлөлүүд орсон байдаг.

  • Чихрийн шижин хэв шинж 1 ба 2-ын эрт болон хожуу үеийн хүндрэлийг илрүүлэх оношилгоо, эмчилгээ, хяналт
  • Бамбайн эмгэгүүд: /Үүнд: бамбайн дутагдал, зангилаат бахуу, тархмал, хордлогот бахуу, аутойммуны тиреодит, иод дутлын бахуу зэрэг/
  • Бамбайн хавдар, хавдрын эмчилгээний дараах хяналт, эмчилгээ
  • Бөөрний дээд булчирхайн эмгэгүүд
  • Бамбайн дайвар булчирхайн эмгэгүүд
  • Өнчин тархины булчирхайн эмгэгүүд
  • Ясны сийрэгжилт
  • Витамин д дутагдал
  • Таргалалт
  • Бодисын солилцооны хам шинж
  • Жирэмсэн үеийн чихрийн шижин
  • Жирэмсэн үеийн бамбайн эмгэг

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy