Жирэмсний халдвар: Жирэмсний өгсөх замын халдварын шинж тэмдэг

Хэвийн үед үтрээнд цөөн тоотой байдаг нянгууд хэт олширсны улмаас нянгаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл үүсдэг.

Мэдрэгдэх ерөнхий шинж тэмдгүүд

  • Үтрээнээс эвгүй үнэртэй болон муудсан загас шиг үнэртэй цайвар эсвэл саарал өнгийн ялгадас гарах (энэ үнэр нь ихэвчлэн бэлгийн харьцааны дараа илүү мэдрэгддэг)
  • Үтрээ хярзан орчмоор загатнах, хэт мэдрэг болох
  • Зарим эмэгтэйчүүд шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Үтрээний үрэвслийг цаг алдалгүй эмчлэхгүй бол доорх хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй

  • Зулбах
  • Умай байнга хатуурч тонус өгөх
  • Дутуу төрөлт
  • Ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарах
  • Ургийн архаг бүтэлт үүсэх
  • Ураг амьгүй болох
  • Төрөх зам урагдах
  • Хагалгааны шархны эдгэрэлт удаашрах

Хэрвээ танд үтрээний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандан үзүүлж цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.

Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.

Жирэмсэн үеийн мөөгөнцрийн халдварын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Мөөгөнцрийн халдвар бол үтрээний халдварын элбэг тохиолддог хэлбэр бөгөөд жирэмсэн үед үүсэх магадлал өндөг байдаг. Үүсгэгч нь Candida бүлгийн мөөгөнцөр юм.

Энэ нь ойролцоогоор эмэгтэйчүүдийн 3ний 1д илэрдэг. Жирэмсний хугацаанд эстроген дааврын түвшин ихэссэний улмаас үтрээний гликоген ялгаруулалт нэмэгддэг бөгөөд энэ нь мөөгөнцөр хурдан өсөх нөхцөл болдог.

Мөөгөнцрийн халдвар нь таны өсөж хөгжиж байгаа ургийг гэмтээдэггүй.
Харин төрөх үед төрөх замаас хүүхдэд халдаж болно. Илрэх шинж тэмдэг болон гарах хүндрэл нь нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй ижил юм.

Жирэмсэн үеийн шээсний замын халдварын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Шээсний замын халдвар бол жирэмсэн үед хамгийн элбэг тохиолддог нянгийн халдвар юм. Прогестерон дааврын түвшин өндөр байх нь үндсэн шалтгаан болдог.

Энэ даавар нь шээсний замын гөлгөр булчинг сулруулснаар шээсний урсгалыг удаашруулдаг. Үүний улмаас нян өсөж олшрох хангалттай хугацааг бий болгодог. Халдвар үүсгэгч нь ихэвчлэн гэдэсний нянгууд байдаг бөгөөд шулуун гэдэснээс шээсний сүвээр дамжин шээс ялгаруулах замд орж ирдэг бөгөөд улмаар өсөж олшрон дээш өгсөж давсаг, шээс дамжуулах суваг болон бөөрийг үрэвсүүлдэг.

Зарим үед энэ шалтгааны улмаас давсагны үрэвсэл буюу цистит үүсдэг.

Циститийн шинж тэмдгүүд

  • Өвдөлт
  • Таагүй мэдрэмж
  • Шээх үед хорсож өвдөх
  • Шээс ойр ойрхон хүрэх
  • Хэвлий доод хэсгээр өвдөх зэрэг орно.
  • Мөн шээс булингартай, хурц үнэртэй, цустай гарч болзошгүй

Давсагны үрэвслийг эмчлэхгүй бол өгсөх замаар дамжин бөөрийг үрэвслүүлэх бөгөөд энэ нь

  • дутуу төрөлт
  • жирэмсний хожуу үеийн хордлого
  • ураг нярай эндэх зэрэг ноцтой хүндрэлийн шалтгаан болдог. Эмч юуны өмнө үрэвсэл ямар нянгаар үүсгэгдсэнийг тогтоож жирэмсэн үед хэрэглэж болох антибиотокийг сонгон эмчилгээ хийх болно.

Эмчилгээ хийлгэж эхэлснээс хэд хоногийн дотор өвчний шинж тэмдгүүд буурах боловч курс эмчилгээг бүрэн хийлгэж байж нянг бүрэн устгах болно гэдгийг мартаж болохгүй. Мөн шээсний замд байгаа нянгууд ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өсөж үржиж чаддаг тул жирэмсний хяналтын явцад шээсний шинжилгээг тогтмол өгч шаардлагатай бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy