Умайн хүзүүний эдийн шинжилгээний талаар бүгдийг

Graphic Art of a Woman's Ovary

Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэж юу вэ?

Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээ хийх явцад умайн хүзүүний гадаргууд хавдрын урьдал өвчний өөрчлөлт бүхий голомт тодорхойлогдох үед оношийг баталгаажуулах зорилгоор өөрчлөлттэй хэсгээс тусгай багажаар жижиг эд авч шинжлэхийг умайн хүзүүний эдийн шинжилгээ гэнэ.

Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэдэг нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгддэг оношилгооны ач холбогдол өндөр жижиг мэс ажилбар юм.

Умайн хүзүүний эдийн шинжилгээг умайн хүзүүний гадаргуу болон сувгаас авдаг

Умайн хүзүүний эдийн шинжилгээгээр юу үздэг вэ?

  • Умайн хүзүүний жинхэнэ шарх
  • Умайн хүзүүний үрэвсэл
  • Умайн хүзүүний хавдрын урьдал өвчин
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Умайн хүзүүний ургацаг, үү.
  • Умайн хүзүүний цайралт
  • Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээ хийх явцад илэрсэн эмгэг өөрчлөлтүүдийг нарийвчлан оношилдог.

Шинжилгээг өгөхөөр ирэхдээ юуг анхаарах вэ?

  • Шинжилгээнээс өмнө 48 цагийн турш усанд орохгүй
  • Шинжилгээнээс өмнө 48 цагийн турш бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Шинжилгээнээс өмнө 48 цагийн турш үтрээний лаа эм зэргийг хэрэглээгүй байх шаардлагатай
  • Сарын тэмдгийн үед хийгддэггүй

Ажиллавар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовуурьгүй. Учир нь умайн хүзүү өөрөө өвдөлт мэдэрдэггүй дүлий эрхтэн юм.

Гол нь өвчтөн биеэ суллаж эмчдээ туслах хэрэгтэй. Эд авсан газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна.

Шинжилгээний дараа ямар гам барих вэ?

  • 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх
  • Хүнд юм өргөхгүй байх
  • Үтрээний угаалга хийхгүй байх зэрэг гам барина.

Умайн хүзүүний хавдрын эрт үед илрэх шинжүүд

  • Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах

Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy