Хламидын халдварын талаар бүгдийг

Хламид нь бактерийн гаралтай нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Аль ч хүйсийн, бүх насны хүмүүс тусч болох ч залуу эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байдаг.
Хламидын халдвар авсан эмэгтэйчүүдийн 90%, эрэгтэйчүүдийн 70%-д шинж тэмдэг илэрдэггүй гэсэн судалгаа бий. Хламидыг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Мөн жирэмсэн эмэгтэй хламидаар өвчилсөн бол нүдний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй.

Халдвар дамжих зам
– Бэлгийн замаар
– Нярайд төрөх замаар
Хламид (chlamydia trachomatis) нь бэлгийн замын халдварт өвчин бөгөөд ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Оношлогдоогүй тохиолдолд үргүйдэл, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин болон бусад хүндрэлүүд үүсгэдэг.
Хламидын Шинж тэмдэг
Хламидын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд халдвар авснаас 1-3 долоо хоногийн дараагаар шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Энэ өвчний шинж тэмдэг нь нийтлэг тул анзааралгүй удах тохиолдол элбэг байдаг.
- Өвдөлттэй бие засах
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
- Эрчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
- Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд ороход өвдөх
- Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд орсны дараагаар, сарын тэмдэг ирсний дараагаар өвдөх
- Эрчүүдийн хувьд төмсөг өвдөх
Хламидын халдвар нь аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
Хламидыг оношлох
– Шээсний арчдас
– Умайн хүзүүний эсийн шинжилгээ
– Үтрээний арчдас, /мазок нойтон түрхцийн шинжилгээ/
– Шээсний шинжилгээгээр халдвар авсан эсэх, эмчилгээ шаардлагатай эсэхийг тогтооно.
Нууц хугацаа 10-15 хоног
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Урьдчилан сэргийлэлт
Заг хүйтний болон хламидын халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад орж, эмчилгээг гүйцэд хийлгэх, Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх, Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших, Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Эмчилгээ
Хламидыг антибиотикоор эмчилдэг бөгөөд 5-10 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Ихэнх тохиолдолд халдвар 1-2 долоо хоногийн дотор дарагдах бөгөөд бэлгийн хамтрагч ч мөн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв бэлгийн хамтрагч ч эмчилгээ хийлгэхгүй бол дахин халдвар дамжина.
Leave a Reply