Жирэмсний 25 дах долоо хоног
25 дахь долоо хоногт умай дундажаар хөл бөмбөгийн бөмбөг шиг болсон байдаг. Үүнээс болж гэдэсний арьс сунаснаар язралт үүснэ. Арьсаа сайтар чийгшүүлж хамгаалах хэрэгтэй.
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 34,5 – 37,5 см , 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Мөн тэнцвэрээ олж сураад зогсохгүй дээшээ болон доошоо харж байгаагаа мэддэг болсон. Үүндээ их зугаатай байна. Гараараа юм барих рефлекс нь хөгжсөөр л байгаа. Нуруу, нугасны мэдрэлийн систем нь бүрэлдэн хөгжиж гүйцсэн. Та хүүхдээ зогьсуулж байгааг мэдэрч байна уу? Яагаад зогьсуулдаг вэ? уснаасаа ууж, уушгиндаа сорж буцааж гаргах хэлбэрээр амьсгалж байгаа. Заримдаа олон удаа давтан хийснээсээ болоод зогьсуулж байгаа юм.
Танд сонирхуулахад:
- Хүүхдийн чих нь бүрэн ажиллагаатай болсон
- Чанга дуу чимээнд нүдээ нээж, аниж хариу үйлдэл үзүүлдэг
- Хамрын нүх нь нээгдэж эхэлсэн бөгөөд үнэр авч эхэлдэг
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Өтгөн хатах
- Цагаан мах эргэх
- Гэдэс хий дүүрэх
- Цээж хорсох
- Бие бүх хэсгээр чилж, янгинаж өвдөх
- Унтахад зовиуртай болох
Зөвөлгөө:
Томорч буй ураг хэвтэхэд мэдрэлийн судаснуудыг дардаг учраас эхийн нуруу, хөл чинэрэх, өвдөх магадлалтай байдаг. Нурууны өвдөлтийг намжаахын тулд ойр ойрхон байрлалаа өөрчлөн хэвтэж, аль болох удаан хугацаагаар хөл дээрээ зогсохгүй байх, боломж гарах болгонд амрах, бүлээн шүршүүрт орох, мөсөөр жин тавих, мөн эмчийн зөвлөгөөгөөр өвчин намдаах эм хэрэглэж болно.