Жирэмсний 30 дах долоо хоног
Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 38.5 – 42.5 см урттай, 1100-1300 гр жинтэй болсон байна. Тархины атираа нугалаасууд үүсч байгаа. Одоо хуруугаа гозойлгож чаддаг болсон. Эхийн хэвлийд үлдсэн долоо хоногуудад биеийн температурыг зохицуулахад тусалдаг тархи, эсийн өөхний шинэ эсүүд үүсэж эхэлнэ Тэдний ясны чөмөг нь төрсний дараа хөгждөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн бүрэн хөгжсөн байгаа. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багассанаар хөдөлгөөн ширүүснэ.
Танд сонирхуулахад:
- Хөл, гараа илүү их хөдөлгөнө
- Өдрийн ихэнх хэсгийг нүдээ нээж, анисаар өнгөрүүлнэ
- Нүдээрээ гэрлийг дагуулж хараад, үүнд хариу үйлдэл хийнэ
- Магадгүй уйлж ч байгаа байх
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Цээж хорсох
- Хавагнах
- Амьсгаа давчдах
- Унтахад бэрх болох
- Тавгүй зүүд зүүдлэгдэх
Зөвөлгөө:
Жирэмсэн эхчүүд ихэвчлэн шөнө аль талаараа унтах вэ? гэж асуудаг.
Гэдэс нэлээд томорч болохоор дээшээ харж хэвтэх боломжгүй. Хамгийн тохиромжтой байрлал бол зүүн талаараа хэвтэх. Зүүн талаараа хэвтэхэд хүүхдэд хүрэх цусны эргэлт илүү сайжирч, судсанд үзүүлэх даралт бага байдаг. Таныг зүүн талаараа хэвтэхэд хүүхдийн тань хөдөлгөөн ихсэж байвал сайн байгаагийн илрэл юм. Хөдөлгөөн ихтэй хүүхэд бол эрүүл хүүхэд гэдгийг мартаж болохгүй.