Жирэмсний 37 дах долоо хоног
Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та хамрагдаарай.
Хүүхдийн хамгийн чухал зүйлс бүгд хөгжиж дуусчээ. Одоо улам л эрүүл чийрэг болсоор…
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 гр хүртэл жинтэй болсон байна. Одоо амьсгаа авах, гаргах, хуруугаа хөхөх, нүдээ цавчих, гараа атгах зэрэг чадваруудаа улам хөгжүүлсээр байна. Анхны хатуу баасаа гаргаж байгаа үүнийг нь мекониум гэдэг. Гэдсэндээ шүү дээ сонирхолтой байна уу? Одоо таны гэдэс их томорч, сунасан байгаа болохоор гадны гэрэл хүүхдэд харагдаж байгаа. Ийм болохоор өдөр шөнө болоход дасан зохицохыг хичээж байна. Төрөхдөө гэрлийн хурц тусгалыг мэдэрч, өөрөө түүнд дасан зохицох нь хамгаас чухал.
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Гэр орноо цэвэр байлгах, янзлах, цэгцлэх хүсэлд энэ үед ихэнх эмэгтэйчүүд хүчтэй автдаг
- Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
- Нуруу чилэх
Зөвөлгөө:
Өдрийн цагаар идэвхитэй хөдөлж, ус ихээр ууж байх юм бол орой унтахад тус болно. Төмрөөр баялаг хоол хүнс, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй. Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхны төрөгч эхчүүдийн хувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг. Тайван байж, сэтгэл зүйгээ бэлтгэж хэрэгтэй.