Жирэмсний 40 дэх долоо хоног

Та маш амжилттайгаар жирэмсний хугацагаа тууллаа. Баяр хүргэе.

Ургийн өсөлт: 

Хүүхэд төрөхөд түүний жин, уртыг хэмжээг нь нарийн мэдэх болно. Одоо түр хүлээхэд л болно. Хумс, үс нь улам ургасаар л байна. Уушги нь улам л хөгжиж байгаа бөгөөд төрөх үед хангалттай амьсгалж чаддаг болсон. Хүүхдийн биеийн 75 % нь ус, 15 хувь нь өөхнөөс бүрдэж байгаа.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Сүүлийн хэдэн долоо хоногт мэдрэгдэж байсан бүх зовиурууд хэвэндээ байна. Бага хугацаа үлдлээ тэвчээрэй.

Зөвөлгөө:

Эмнэлэг явах  бэлтгэлээ хангасан гэдэгт итгэлтэй байна. Гар утасны цэнэг, эмнэлэгт авч явах зүйлсээ нягталж шалгаарай. Хэзээ ч өвдөлт өгч болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Тайван бай, сайн амар. Та энэ бүхний ард гарч, тун удахгүй хөөрхөн үрээ тэврэх нь ээ.

Хэвлийгээр жигд базлах, ус гарвал яаралтай түргэн дуудаарай.

Share This

Copy Link to Clipboard

Copy