Бэлгийн замын халдварт өвчиний тухай бүгдийг

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бидний бодсоноос ч түгээмэл зүйл юм. Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 31 төрлийн 575.9 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ.

Харамсалтай нь хүмүүс энэ төрлийн өвчлөлийн талаар сайн мэдлэггүй учраас олон жилийн турш бүрэн эмчлэхгүй явж, мөн цааш тараах аюултай байдаг.

Тэгвэл эдгээр өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмцгээе. Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Яг бэлгийн замын халдварт өвчин гээд омог омгоор нь нарийн ярих юм бол маш олон төрлийн өвчин байдаг. Олон улсын судалгаанд үндэслэн харахад хүн амын дунд БЗХӨ-ийн вирусийн халдварууд хамгийн тархалт өндөртэй байдаг. Гэвч үүнээс 15-20 өвчнийг зонхилон тохиолддог гэж харж болно.

Ард иргэдийн дунд хамгийн сайн мэддэг нь тэмбүү, ДОХ, заг хүйтэн гэх өвчлөлүүд байдаг бөгөөд хүмүүсийн анзаардаггүй нэг чухал зүйл бол зонхилон тохиолдох халдваруудын шинж тэмдэгүүд хүмүүсийн хүйс, тухайны хүний биеийн байдлаас болж өөр төрлөөр илэрч болдог.

Жишээ нь өндөр тархалттай заг хүйтэн гэдэг өвчин нь эрэгтэй хүнд илүү мэдрэг буюу халдвар биед орсноос 2-10 хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлдэг. (шээхэд хорсох, шээсний сүвнээс ялгадас гарах гэх мэт)  Харин энэ өвчин нь эмэгтэй хүний үтрээнд ямар нэгэн зовуурьгүй байх магадлалтай байдаг.

Тэгвэл дараах 5 шинж тэмдэг танд илэрсэн л бол та заавал эмчид хандан шинжилгээ өгөөрэй.

Зайлшгүй анхаарах БЗХӨ-ний шинж тэмдгүүд

Шээсний хэвийн байдал өөрчлөгдөх

Шээх үед хорсох мэдрэмж эсвэл өвдөлт мэдрэгдэх нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг болдог. Шалтгаан нь зөвхөн БЗХӨ биш шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу зэрэг асуудлууд байж болох ч ийм шинж тэмдэг илэрсэн л бол та шууд эмнэлэгт хандаарай. Шээх үед хорсож өвдөхөд хүргэдэг БЗХӨ-д дараах өвчнүүд орно.

  • хламид
  • заг хүйтэн
  • трихомониаз
  • бэлгийн хомхой буюу херпес

Түүнчлэн шээс цустай гарч байгааг анзаарвал яаралтай эмчид хандаарай.

Хэвийн бус шингэн ялгарах

Бэлэг эрхтнээс хэвийн бус шингэн гарах нь ихэнх тохиолдолд БЗХӨ-ний шинж тэмдэг болдог. Оношийг тогтоохын тулд аль болох яаралтай эмнэлэгт хандах нь маш чухал юм.

Хэвийн бус шингэн ялгарах нь дараах өвчний шинж тэмдэг байж болно:

  • хламид
  • заг хүйтэн
  • трихомониаз байх нь хамгийн түгээмэл

Эдгээр өвчнийг антибиотикоор эмчилж болно. Гэсэн хэдий ч эмийг зааврын дагуу уух нь маш чухал юм. Хэрэв таны шинж тэмдгүүд сайжрахгүй эсвэл дахиж байвал эмчид хандаарай. Хамтрагчтайгаа бэлгийн хавьталд орсны дараа та бэлгийн замын халдварт өвчнийг дахин авсан байх магадлал өндөр байдаг.

Бэлгийн хавьтлын үед өвдөх

Хэрэв бэлгийн хавьталд орох, гар хангалга хийхэд өвдөлт мэдрэгдэж байвал мөн эмчид хандах хэрэгтэй. Энэ нь олон төрлийн БЗХӨ-ийн шинж тэмдэг бөгөөд эмчээс санаа зоволтгүй, заавал очих том шалтгаан юм шүү.

Юм туурах эсвэл шархлаа үүсэх

Жижиг тууралт, шархлаа зэрэг үүсэх нь бэлгийн замын халдварт өвчний анхны мэдэгдэхүйц шинж тэмдэг байж болно. Үүнд:

  • Заг хүйтэн
  • Хүний папиллома вирус (HPV)
  • Тэмбүү зэрэг орно

Хэрэв таны биед (бэлэг эрхтнээс гадна ар нуруу, суга хүртэл) ямар нэгэн жижиг мэнгэтэй төстэй, өнгөгүй зүйл гарсан болохыг анзаарсан бол эдгээр нь хүний папилломавирус (ХПВ)-ийн дохио болно. Энэхүү нийтлэг вирус нь хамгийн түгээмэл бэлгийн замын өвчин бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө алга болдог.

Гэвч зарим тохиолдолд хорт хавдар үүсгэх нь бий. Тиймээс эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Дашрамд хэлэхэд, хэрэв та вакцин хийлгэсэн бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Мөн ам, бэлэг эрхтний ойролцоо гарсан тууралт, шархыг үл тоомсорлож болохгүй. Өөрөө алга болсон ч гэсэн эмчид хандаж, анзаарсан шинж тэмдгүүдийнхээ талаар заавал тэмдэглэж аваарай. Шархлаа эдгэрсэн ч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш юм.

Тодорхой бус шинж тэмдэг

Бусад эмгэгүүдийн нэгэн адил бэлгийн замын халдварт өвчин нь тодорхой бус өвөрмөц шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Бэлгийн замын халдварт өвчний улмаас үүсэх өвөрмөц шинж тэмдгүүдийн дунд:

  • Цавь орчмын лимфийн булчирхай томрох, хөндүүрлэх
  • Хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
  • Халуурах
  • Их бие, гар, хөлөөр тууралт гарах
  • Ядаргаа

Эдгээр шинж тэмдгүүдийг эмч бэлгийн замын гаралтай өвчин гэж үзэхгүй байж болно. Гэсэн хэдий ч, хэрэв та өөрөө санаа зовж байгаа бол энэ талаар эмчид заавал мэдэгдээрэй.

Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Нэмээд хэлэхэд зарим зонхилон тохиолдох халдваруудын шинж тэмдэг эрэгтэй хүн талаасаа 2-14 хоногийн дараа илрэх боломжтой. Вирусийн халдварууд бол түүнээс удаан хугацаанд шинж тэмдэггүй буюу далд үедээ удаан хугацаанд байх эрсдэлтэй. 

Тийм ч учраас хэрэв танд БЗХӨ-ий шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байвал лабораторийн шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах хэрэгтэй.

Яаж БЗХӨ-г оношилдог вэ?

Ямар өвчин оношлох гэж байгаа гэдгээс хамааран шинжилгээний төрлүүд өөр өөр байна.

Цуснаас:

  • ДОХ-ын халдвар
  • Тэмбүү
  • 5 гаруй төрлийн вирус (элэгний В,С вирус, токсиплазм, рубелла, HSV буюу херпес симплес вирус, цитомеглавирус)

Мазокын шинжилгээгээр:

PCR шинжилгээгээр:

  • БЗХӨ-ий 13-19 төрлийн үүсгэгчийг илрүүлэх
  • Үтрээний энгийн бактери тодорхойлох
  • HPV буюу хүний хөхөнцөр вирусийн хэв шинж тодорхойлох

Хүний Хөхөнцөр Вирусийн буюу HPV нь умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгч бөгөөд эрэгтэйчүүд вирусийн халдвар авснаар тээгч болдог. Шинжилгээгээр ХХВ-ийн умайн хүзүүний хорт хавдрын өндөр эрсдэлтэй хэв шинжүүд болон бусад хэв шинжүүдийг илрүүлдэг.

  • Chlamydia trachomatis (Хламид)
  • Neisseria gonorrhoeae (Заг хүйтэн)
  • Mycoplasma genitalium
  • Ureaplasma urealiticum
  • Ureaplasma parvum
  • Trichomonas vaginalis
  • Mycoplasma hominis
  • Herpes Semplex Virus 1,2 (Херпес)
  • HPV хэв шинж 6/11
  • HPV хэв шинж 16
  • HPV хэв шинж 18
  • HPV multi 16 (31,33,35,58,52,67)
  • HPV multi 18 (45,39,59)
  • Cytomegalovirus
  • Candida albicanis (Бэлгийн мөөгөнцөр)
  • Gardnerella vaginalis

Дээр хэлсэнчлэн зарим бэлгийн замын халдварт өвчнүүд нь ямар ч шинж тэмдэггүй байж болох бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж та эрт илрүүлэгт орж болно.

Эрт илрүүлэгт хэн орох ёстой вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүд.

Заг хүйтэн, хламид, ХДХВ, тэмбүү зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс урагт, хүүхдэд жирэмсний болон төрөх явцад дамжин халдварлах боломжтой. БЗДХ нь нярайн эрүүл мэндэд ноцтой уршиг учруулж болохоос гадна эндэгдэлд хүргэж ч болзошгүй. Бүх насны жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээг заавал хамрагдаж, шаардлагатай бол зохих эмчилгээг хийлгээрэй.

ХДХВ-ийн халдвартай хүмүүс.

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс бусад БЗДХ авах өндөр эрсдэлтэй. ХДХВ-ийн халдвар илэрсэн хүмүүст нэн даруй тэмбүү, заг хүйтэн, хламид, херпесийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх шаардлагатай. Мөн элэгний С вирүс-ийн шинжилгээнд хамруулна.

Бэлгийн шинэ хамтрагчтай болсон тохиолдолд

Шинээр дотно харилцаа үүсгэсэн тохиолдолд бэлгийн хавьталд анх орохын өмнө БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хоёулаа хамрагдсанаар сэтгэл тайван шинэ харилцаагаа эхлүүлэх боломжийг олгодог.

Ижил хүйстэн эрэгтэйчүүд.

Бусадтай харьцуулахад ижил хүйстэн буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд БЗДХ авах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Иймд ихэнх улс орнуудад эрсдэл бүлгийн эрэгтэйчүүдийг БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд тогтмол, ойрхон хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ХДХВ, тэмбүү, хламид, заг хүйтэн зэрэг БЗДХ-ын илрүүлгийг чухалчилдаг. Гепатит В-ийн халдвар илрүүлэх шинжилгээ мөн шаардлагатай.

21 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд хавдараас сэргийлэхийн тулд

Умайн хүзүүний эсийн ПАП тестээр хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) халдвараар үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдар, хавдрын өмнөх урьдал өөрчлөлт, үрэвсэл зэрэг өөрчлөлтийг илрүүлдэг. 21 нас хүрсэн эмэгтэйчүүд 3 жил тутам ПАП тест, 30 наснаас хойш ПАП тест болон ХХВ-ийн генийн шинжилгээнд хамтад нь 3 жил тутам хамрагдахыг зөвлөдөг.

БЗХӨ – ийн эмчилгээ

БЗДХ-ын үүсгэгчид олон янз байдаг. Халдварын төрлөөс шалтгаалж эмч дараах эмчилгээний аргуудаас санал болгодог:

Антибиотик эмчилгээ.

Заг хүйтэн, тэмбүү, хламид, трихомониаз зэрэг нян болон шимэгчээр үүсгэгддэг халдварыг ихэнх тохиолдолд дан антибиотик эмчилгээгээр бүрэн гүйцэд эмчлэх боломжтой. Заг хүйтэн, хламид нь ихэнх тохиолдолд хавсарч илэрдэг тул эмчилгээг мөн хавсарч хийдэг.

Антибиотик эмчилгээг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эмчилгээ дуусах хүртэл бэлгийн хавьталд орохгүй.

Вирусийн эсрэг эм.

Вирусийн халдварын үед авах арга хэмжээ байдаг ч, бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй. Вирусийн эсрэг дарангуйлах үйлчлэлтэй эмийг эмчийн заавраар өдөр бүр уух нь херпесийн халдвар дахих эрсдэлийг бууруулна. Эмийн эмчилгээ хийсэн боловч халдвар дахих, бусдад халдах эрсдэл байсаар байгааг санах хэрэгтэй.

Вирусийн эсрэг эмчилгээг эрт эхлэх тусам үр дүнтэй байдаг. Эмийн зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх бөгөөд вирусийн идэвхжлийг бууруулах боломжтой.

Хамгийн чухал зүйл бол та өөрт тохирсон эм бэлдмэлийг эмчийн заавраар уух ёстой бөгөөд өөр хүний эмчилгээ нь танд тохирохгүй байж ч болно гэдгийг сана. Өнөөдрийн байдлаар маш олон эмэгтэйчүүд шинжилгээ өгөхгүйгээр өөр таньдаг хүнийхээ үгээр эм уун өөрийн өвчнийг эмчилж чадахгүй, эсвэл анхан шатны шинж тэмдгийг нь л дарж ахин дахин өвчнөө сэдрээсээр байгаад өвчнөө хүндрүүдлэх явдал ихсэж байна.

Та энэ байдлаас сэргийлэхийн тулд мэргэжлийн сайн эмчид очиж үзүүлэн эмчилгээгээ эмчийн зааврын дагуу дуустал хийгээрэй.

Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх аргууд

БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол хамгаалалт хэрэглэх явдал. Дараагаар нь бэлгийн нэг, тогтмол хамтрагчтай байх, хоёр талаасаа эрүүл байх шаардлагатай. Мөн та бэлгийн амьдрал эхлэхээс өмнө, аль болох эрт дархлаажуулалтанд хамрагдсанаар хэд хэдэн төрлийн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боломжтой.

Мэдээж хамгийн сүүлд нь урьдчилан сэргийлэх байдлаар тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж хэвших хэрэгтэй. Энэ чинь өөрийнхөө эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр шүү дээ.

Харин та нэгэнт өөрийгөө БЗХӨ-тэйгээ олж мэдвэл хэн нэгнийг буруутгахаа азнаад (учир нь халдварыг та хоёрын хэн хэн нь өмнөх хамтрагчаасаа авсан байх магадлалтай) эмчид заавал хандаж өөрийгөө эмчлүүлээрэй.

Эмч танаас хувийн чанартай байж болох асуултууд асуусан нь таныг шүүх биш, харин БЗДХ-ын тархалтыг бууруулах зорилготой. Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг эмч чандлан хадгалах үүрэгтэй байдаг тул санаа зоволтгүй эмчдээ итгээрэй.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy