Чихрийн шижин шинж тэмдэг: Анхаарах шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая

чихрийн шижин шинж тэмдэг

Чихрийн шижин (лат. Diabetes mellitus) нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин.

Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахрын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахрын төвшин их байхын сонгодог шинж тэмдгүүд нь:

  • их шээх (полиури),
  • их уух (полидипси) ба
  • идэмхий (полифаги) болдог.

Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Чихрийн шижин өвчний шинж тэмдгүүд

Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Гар хөл бадайрч мэдээ алдах гэх мэт таагүй мэдрэмжийг анагаах ухаанд “Парестезия” (Paresthesia) гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд биеийн тухайн хэсэг дээрх даралт арилсны дараа тэрхүү таагүй мэдрэмж арилдаг. Гэсэн хэдий ч ингэж мэдээ алдах нь өөр эрүүл мэндийн асуудлуудын шинж тэмдэг байж болно.

Элэгний гэмтэл, цусны өвчин, сахрын шижин зэрэг биеийн хэд хэдэн эрхтэн эсвэл биед бүхэлд нь нөлөөлдөг өвчнүүд мэдээ алдалд үүсгэдэг. Хэрэв таны гар хөлийн үзүүр элдэв гаднын даралтгүйгээр мэдээ алдаж, бадайрч мөн энэ жагсаалтад байгаа өөр олон олон шинж тэмдэг илэрвэл та эмчид яаралтай хандаарай.

Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох 

Шарх удаан эдгэрэх бол чихрийн шижингийн гол шинж тэмдгүүдийн 1 байдаг. Мөн энэ дээр нэмэгдээд

  • хараа муудаж,
  • арьс тань ойр ойр загатнаж
  • амны хөндийн үрэвсэж байвал та тоохгүй орхиж болохгүй шүү.

Жин нэмэх эсвэл огцом жин хасах

Та ямар ч оролдлогогүйгээр жин хасаж байвал баярлахаа түр хүлээгээд  эхлээд жин хасах ямар нэгэн үйлдэл хийсэн эсэхээ анзаараарай. Огцом жин хасах нь зарим нэгийн өвчний шинж тэмдэг байж болдог шүү.

Яг эсрэгээрээ огцом буюу хэдхэн долоо хоногийн дотор 3 кг-аас дээш жин нэмсэн бол сахрын асуудал болон дотоод шүүрлийн асуудалтай эсэхээ анхаараарай.

High angle of crop anonymous female with centimeter on legs checking weight on scales on white background

Бамбайн булчирхайн асуудалтай хүн маш амархан жин нэмдэг.

Жин нэмэхээс гадна танд ядрах, сульдах, толгой өвдөх, бухимдах шинж тэмдгүүд илэрнэ. Энэ тохиолдолд та дотоод шүүрлийн эмчид хандаарай.

Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх

Бэлгийн сулрал нь бэлэг эрхтэнд хангалттай хэмжээний цусан хангамж очихгүй байгаагаас шалтгаалах бөгөөд үүнд нөлөөлдөг олон шалтгаан байдгийн нэг нь чихрийн шижин өвчин юм.

Чихрийн шижин өвчний эмнэлзүй, явц

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.

Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ. Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ.

Чихрийн шижин өвчний оношилгоо

Чихрийн шижин өвчний өмнөх шинж тэмдэг эсвэл аль хэдийнээ хүндэрсэн эсэхийг оношлохын тулд хэд хэдэн шинжилгээний хариуг харгалзан авч үздэг. Цусан дахь сахрын хэмжээ энгийн хүнийхээс харьцангуй их, чихрийн шижин гэж оношлоход харьцангуй бага байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэг гэдэг.

  • A1C тест өгч цусан дахь сахрын түвшнийг тодорхойлох
    • 5% хүрсэн байвал чихрийн шижин туссан
    • 7 – 5.99% байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 7% болон түүнээс бага байвал хэвийн
  • FPG буюу Сийвэнгийн глюкозын сорил өгөх
    • 126 мг байвал чихрийн шижин туссан
    • 100-125.99 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 100 мг-аас бага байвал хэвийн
  • OGTT буюу Амьсгалын глюкозын сорил өгөх
    • 200 мг хүрсэн байвал чихрийн шижин туссан
    • 140 – 199.9 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 140 мг –аас бага байвал хэвийн.

Та тохиолдлоор болон өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхөд цусан дахь сахрын хэмжээ нь дээр дурдсан чихрийн шижингийн өмнөх ба чихрийн шижин туссан гэх тодорхойлолтод хамрагдаж  байвал мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy