Жирэмсний 10 дах долоо хоног

Та эрсдэлтэйд тооцогддог жирэмсний эхний 3 сарыг амжилттайгаар даван туулжээ. Энэ долоо хоногоос эхлэн үр хөврөл байхаа больж ураг хэмээн нэрлэгдэх болно.

Хүүхэд тань зогсолтгүй өсөж гэдэс мэдэгдэхүйц томорсон байгаа байх. Зарим эхчүүдэд гэдэс тэлэгдсэнтэй холбоотой гэдэсний булчингаар чилж, өвдөх зовиур илэрдэг.

Ургийн өсөлт: 

Ураг ойролцоогоор 3,1 – 4,2 см, 2 – 5 гр хэмжээтэй болжээ.  Ураг тасралтгүй эрчимтэйгээр өсч, хөгжсөөр  жижигхэн дүр төрхөө олжээ. 3 долоо хоногийн дараа гэхэд хэмжээ нь хоёр дахин томорно. Түүний бяцхан зүрх ,  таны зүрхнээс хоёр, гурав дахин хурдан цохилж байна. Мөн гарын үе, яс, мөгөөрс нь бүрэлдэж байгаа. Бүх чухал эрхтнүүд нь гүйцэт бүрэлдэж, удахгүй ажиллагаанд орж эхлэх нь ээ. Хумс, үс нь ургаад  эхэлсэн.

Танд сонирхуулахад:

  • Ургийн зүрх, уушиг, бөөр, тархи, гэдэс бүрэлдэн бий болж байгаа ч  үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа
  • Хуруугаа нугалдаг болсон
  • Хөмсөг ургаж эхэлсэн
  • Бараг л бүх үе мөч, булчин бүрэлдэн бий болсон учир усан дотроо хөвж, хөдөлж байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Ядрах
  2. Үтрээнээс гарах цагаан юм ихэсэх
  3. Хөл хавиар бараан цэнхэр өнгийн венийн судаснууд тодрох

Зөвөлгөө:

Сэтгэл санаа тогтворгүй байгаа хэдий ч та тайван, сэтгэл санаагаар өөдрөг байх нь жирэмсний явц болон төрөх явцад хамгийн чухал.  Ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох эхо оношилгоонд 11-13 долоо хоног 6 өдөртэйд хамрагддаг тул хугацаагаа сайн тооцоолж, хамрагдаарай.. Мөн хоёрол тест өгөхөө мартаагүй биздээ.

Нэмж уншвал танд хэрэгтэй мэдээлэл:

Share This

Copy Link to Clipboard

Copy