Жирэмсний 11 дэх долоо хоног
Энэ долоо хоногоос эхлэн ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох чухал эхо оношилгоонд хамрагддаж эхэлдэг шүү… Зөвхөн 11 -13 долоо хоног 6 өдөртэйд л хамрагддаг тул хугацаагаа сайтар тооцох нь зүйтэй.
Ургийн өсөлт: 11 дэх долоо хоног
Бяцхан ургийн маань толгой биеийн харьцаа 1:1 болж, ойролцоогоор 4 см урт, 7 гр жинтэй чангаанз шиг болжээ. Ургийн бараг бүх эрхтэнүүд нь бүрэлдэн бий болж гүйцээд, одоо ихэнх нь ажиллаж эхэлсэн байгаа. Хөл, гарын хуруунууд салангид болж, буйл, хумсны суурь, үсний уг үүсч эхэлж байгаа.Элэг, бүдүүн, нарийн гэдэс, тархи болон уушги нь өөр өөрсдийн үүргийг бие даан биелүүлэх чадвартай болсон. Бэлэг эрхтэний гадна хэсэг бүрэлдэж тодорхой болсон ч хүйсийг нь харуулахад эрт байна. Та жаахан л хүлээх хэрэгтэй болж дээ.
- Ураг тогтвортой шингэнээр амьсгалж байгаа бөгөөд төрөх хүртэл үргэлжлэх болно
- Ургийн толгой нэлээд сайн хөгжсөн
- Нүдний бүрхэвч хаалттай хэвээр
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байгаа
- Шөрмөс татах
- Хүйс хүртэлх заадас тодрох
- Үтрээнээс цагаан юм гарах
Та үүнийг мэдэх үү?
- Таны хөлний хэжээ жирэмсний хугацаанд 1 раземраар томордог
- Хоолноос та илүү хачин үнэр мэдэрч магадгүй
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийж болно
Зөвлөгөө:
Шөрмөс татахаас сэргийлэхийн тулд та өдөрт их хэмжээний ус бага багаар шимэж уух хэрэгтэй. Хоол хүнсэнлээ кальци, магни зэрэг эрдэс бодис агуулсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.