Жирэмсний 15 дах долоо хоног

Таныг  эргэн тойрон дахь хүмүүс  хараад жирэмсэн гэдгийг тань мэдэх болно. Гэхдээ хүн бүр өөр өөр бие организмтай, төрөлтийн тооны хувьд өөр байдаг болохоор гаднаас харагдах хэмжээ нь өөр өөр байна.

Ургийн өсөлт: 

Хүүхэд нь ойролцоогоор 10 см урттай, 70 гр жинтэй болжээ. Хөл нь гарнаасаа урт болсноор, биеийн харьцаа зөв болсоор байна. Таны хүүхэд  өшиглөж, хөдөлж байгаа ч танд мэдрэгдэх арай л болоогүй байгаа.  Хэдийгээр нүдний зовхи нь хаалттай хэвээр байгаа ч  хүүхэд гэрэл таних чаддаг болжээ. Сорж авах, амьсгалах, амт таних, залгих чадвар хөгжсөөр байна. Жижигхэн үснүүд маш хурдацтайгаар ургийн биеийг бүхэлд нь бүрхсээр байгаа. Хүүхдийн тань арьс маш нимгэн учраас арьсны цаад талын судаснууд гэрэлтэн харагдана. Сонсох мэдэрхүй нь чихний дотоод ясжилт явагдаж байгаатай холбоотойгоор хөгжиж эхэлсэн ч, одоо хэрнээ таныг сонсож чадахгүй байгаа. Ураг уснаасаа ууж эхэлсэн байгаа бөгөөд үе үе зогсуулдаг.

Танд сонирхуулахад:

  • 2000 хүүхэд тутамд 1 нь шүдтэй төрдөг
  • Хааяа зогьсуулдаг
  • Хөл, гарын үеээ чөлөөтэй хөдөлгөж чаддаг болсон

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хамраас цус гарах
  2. Цээж хорсох
  3. Гэдэс хийгээр дүүрэх
  4. Сексийн дур хүсэл ихсэх
  5. Буйл үрэвсэж, цус гарах

Зөвөлгөө:

Зөвхөн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан болон эмчийн заавраар амниоцентез( ураг орчмын шингэн) шинжилгээг жирэмсний хоёрдугаар хагаст өгдөг. Энэ нь ургийн гажиг, дауны өөрчлөлт болон бусад эрүүл мэндийн мэдээллийг шалгадаг шинжилгээ юм.

Share This

Copy Link to Clipboard

Copy