Жирэмсний 17 дах долоо хоног

Жирэмсэн эхчүүдийн хамгийн ихээр мэдрэхийг хүсдэг зүйл бол хүүхдийн  анхны хөдөлгөөн юм. Хэдийгээр  жирэмсний 7 дах долоо хоногоос эхлэн ураг хэвлий дотроо хөдөлж эхэлдэг ч  ихэвчлэн  18-22 дах долоо хоногт  ээжид нь мэдрэгддэг.

Ургийн өсөлт: 

Ураг ойролцоогоор 13 – 14 см , 160 – 190 гр жинтэй авокадо шиг хэмжээтэй болжээ. Мөгөөрснүүд нь ясжиж, илүү их жин нэмж эхлэж байна. Хөлийн хуруу, гарын хуруунууд хэлбэрээ бүрэн олсон байгаа. Нүүрний хэлбэр бүрэн хэлбэржэж сормуус, хөмсөг ургасан байгаа нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөн хийж чаддаг болсон. Хүүхдийн зүрх минутад 120-160 удаа буюу таны зүрхнээс 2 дахин хурдан цохилж байгаа.

Танд сонирхуулахад:

  • Эрэгтэй хүүхдийн түрүү булчирхайн хөгжил нь гүйцсэн
  • Харин эмэгтэй хүүхдийн өндгөвч нь хөгжиж өндгөн эс ялгаруулж эхэлжээ

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Хүүхдийнхээ хөдөлгөөнийг 17 долоо хоногтойгоос мэдэрдэг ч зарим нь 18-20 долоо хоногтойд ч мэдрэх нь бий.

  1. Үтрээний цагаан юм илүү өтгөн, зунгааралдсан маягтай болно
  2. Зүүд
  3. Та ойролцоогоор 2-4 кг нэмсэн байх
  4. Цээж хорсох
  5. Нүүрэнд сэвх үүсэх
  6. Өтгөн хатах
  7. Хавагнах

Зөвөлгөө:

Жирэмслэлттэй холбоотойгоор бие дэх цусны хэмжээ ихсэж зүрх, бөөрний ачаалал ихэсдэг.  Шаардлагатай байгаа шингэнийг нөхөхийн тулд өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй. Хэт их хэмжээгээр давс хэрэглэх нь хаван үүсгэдэг. Цус багадалтаас сэргийлж, биед шаардагдах төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар уугаарай.

Share This

Copy Link to Clipboard

Copy