Жирэмсний 20 дах долоо хоног
Танд баяр хүргэе? Та жирэмсний 5 сарын хугацааг амжилттай туулжээ. Мөн та ургийн 5 сарын нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 16,5 – 25 см, 290 – 300 гр жинтэй болжээ. Тархинд үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх мэдрэхүйн төв хэсэг хурдтайгаар хөгжиж байгаа. Булчин, шөрмөс нь ч мөн илүү хүчтэй болжээ. Энэ долоо хоногт эхэд агуулагдах дархлааны эсүүд урагт шилждэг. Хүчтэй дуу чимээнд хариу үйлдэл хийж чадаж байгаа болохоор та хүүхдэдээ хөгжим сонсгож, ярилцаарай.
Танд сонихуулахад:
- Хүүхэд тань таны зүрхний цохилт болон гадаа дуу чимээ сонсдог
- Хэрвэ таны хүүхэд охин бол түүний өндгөвчинд нь 6 сая өндгөн эс бүрэлдсэн байгаа
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Үтрээ томрохын хэрээр уушги шахагдаж амьсгал давчидна
- Таны хүүхэд хоол боловсруулах эрхтнүүдийг шахснаас болж шингэц удааширч цээж хорсох зовиур мэдрэгдэнэ.
- Хаван улам ихэснэ. Төрсний дараагаас алга болох тул санаа зовох хэрэггүй.
Та үүнийг мэдсэн үү?
- Жирэмсэн эмэгтэйн цусан дахь хүчилтөрөгч бага байдаг нь мартамхай болдог байна.
Зөвөлгөө:
Хоол идэхээс 1 цагийн өмнө болон дараа цэвэр ус их хэмжээгээр уух. Хавагнах нь ихэнхдээ аюулгүй боловч дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Нүүр орчим, гар хэвийнээс илт ихээр, нэг хөлийн хаван нөгөөхөөсөө илүү байх , шагай болон тавхай орчмоор хаван огцом үүсэхэд.