Жирэмсний 24 дах долоо хоног

Жирэмсний 22-24 дах долоо хоногт ургийн  зүрхний бүтэц илүү сайн ялгарч харагддаг тул зүрхний нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг.

 Ургийн өсөлт: 

Одоо дунджаар 26 – 30 см, 360 -600 гр жинтэй болсон. Бяцхан үр маань долоо хоног өнгөрөх тусам гадаад орчинд дасахад бэлтгэгдэж байна. Мөн хялгасан судаснууд үүсч эхэлснээр гэрэлтсэн нимгэн арьс нь аажмаар ягаарч эхэлдэг.  Энэ хэд хоногт хөлсний булчирхай нь бүрэлдэж эхэлдэг. Түүний хөдөлгөөн нь илүү тогтмол, хүчтэй болно.  Нүдээ илүү хурдан хөдөлгөж байгаа.

Танд сонирхуулахад:

  • Таны дуу хоолойг сонсож байгаа тул байнга ярилцаж, дуу дуулж байгаарай
  • Хүүхдийн тань уушиг одоо агаараар амьгалахад бэлэн болжээ

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хөл, шагай орчмоор хавагнасан тохиолдолд суухдаа аль болох хөлөө өндөрлөж байгаарай.
  2. Хөлний шөрмөс татах
  3. Нуруу чилэх
  4. Хэвлийн зураас улам тодрох
Зөвөлгөө:
Шингэн дутагдснаас болж сав мэдрэмтгий болж базлан дутуу төрөлт явагдах магадлалтай. Иймээс өдөрт 6-8 аяга ус ууж байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Дутуу төрөх шинж тэмдгүүдийг мэдэж  байх хэрэгтэй.
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. 
  • Өдөрт 5-аас дээш удаа хэвлийгээр базалж, хатуурах
  • Доошоо цус гарах, ус гарах

Share This

Copy Link to Clipboard

Copy