Жирэмсний 34 дах долоо хоног

Таны сониуч хүүхэд аав, ээжийнхээ яриаг анхааралтай сонсож байгаа. Энэ үеэс та 2 бүүвэйн дуу дуулж, ярилцаж байгаарай. Хүүхэд нь үнэхээр их дуртай байх болно. Дуу хоолойг тогтоох бөгөөд төрснийхөө дараа бусдаас ялган танина.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  43.5 – 47.5 см урттай, 1900 – 2100 гр жинтэй болсон байна. Дууг ялган , түүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Хүүхдийн хөдөлгөөн багассан ч хааяа их хүчтэй хөдлөх болсон байгаа. Одоо хүүхэд төрөөд агаараар амьсгалахад  уушиг бэлэн болжээ. Ээжээсээ дархлалын эсүүдийг шилжүүлэн авч байгаа. Төрөх хүртэл энэ байдал үргэлжлэх бөгөөд  төрсний дараа  ангир уургаараа ч гэсэн дархлалын эсүүдийг авдаг.

Танд сонирхуулахад:

  • Унтахдаа нүдээ аниж сурсан байгаа
  • Унтах нь харьцангуй тогтворжсон байгаа
  • Хумс нь нэлээн урт ургасан бөгөөд төрөхөөсөө өмнө нүүрээ майжсан байвал та битгий гайхаарай.
  • Ургийн ус 3 цаг тутамд шинэчлэгддэг

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Дааврын нөлөөгөөр нүд бүрэлзэх
  2. Нойргүйдэх
  3. Өтгөн хаталт
  4. Хөл, гар хавагнах
  5. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг

Зөвөлгөө:

Төрөх үед амьсгалаа хэрхэн зөв хуваарилж, өвдөлтөө багасгах талаарх сургалт, мэдээллийг эмчээсээ асууж, жирэмсний сургалтад суугаарай. Төрөх бэлтгэлээ базааж, эмнэлэгт хэвтэхдээ авч явах зүйлсээ бэлтгээрэй

Share This

Copy Link to Clipboard

Copy