Жирэмсний 36 дах долоо хоног

Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та марталгүй хамрагдаарай.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  43 – 47 см урттай. 2500-2700 кг жинтэй болсон байна. Түүний уушгинаас бусад бүх эрхтэнүүд нь хэвийн ажиллаж байгаа. Ялангуяа бөөрний үйл ажиллагаа нь тогтворжсон байна. Элэг нь зарим энзимийг одооноос ялгаруулж эхэлсэн. Арьс нь нэлээн зөөлөрч, торго шиг болжээ. Тагнай нь хатуурсан ч шүд нь гарах арай болоогүй байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Нуруу чилэх
  2. Нойргүйдэх
  3. Өтгөн хатах
  4. Хөл, гар хавагнах

Зөвөлгөө:

Төмрөөр баялаг хоол хүнс, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй. Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхны төрөгч эхчүүдийн хувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг. Тайван байж, сэтгэл зүйгээ бэлтгэж хэрэгтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy