Жирэмсний 39 дах долоо хоног

Хэзээ төрөх бол гээд өдөр шөнөгүй догдлон хүлээж байна уу?  Ихэнх ээжүүд энэ үеэс эхлэн тэвчээр алдан тавгүйтэж эхэлдэг. Тайван байж сэтгэл санаагаа бэлтгээрэй.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 кг хүртэл жинтэй болсон байна. Хүүхдийн  хөдлөх зай улам бүр багассаар л байна. Биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унасан байгаа. Одоо төрөх байрлалдаа орж, төрөлтийн өвдөлтийг хүлээж байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Урд хэсгээр базлалт өгч, байрлалаа солиход зовиур нь намдаж байвал санаа зоволтгүй. Харин  хэмнэл нь ойр ойрхон болж нэмэгдэж байвал төрөх эмнэлэгтээ яаралтай очоорой.

Зөвөлгөө:

Жирэмсний 39 дэх долоо хоногт эхчүүд ихэвчлэн өөрийгөө дэндүү тарган, хөдлөхөд хэцүү байна хэмээн гомдолдог. Боломжоороо өдөржин гэртээ суухаас зайлсхийн гадуур агаар салхинд гараарай.

Хэрэв ус гарвал түргэн дуудах хэрэгтэй. Төрөх болжээ гэсэн үг. Төрөхөд хэрэгтэй зүйлсээ бэлдсэн биздээ. Бичиг баримтаа мартуузай.

Share This

Copy Link to Clipboard

Copy