Жирэмсний 6 дах долоо хоног

Жирэмсэн эсэхийг эхо оношилгоогоор тодорхойлох боломжгүй үед цусны шинжилгээгээр  тодорхойлдог.  Үр тогтсноос хойш цусанд жирэмсний  даавар ялгарч эхэлдэг. Энэ нь умайн гаднах болон хэвийн жирэмсэн эсхийг ялган оношлох чухал ач холбогдолтой.

Ургийн өсөлт:

Эрчимтэйгээр томорч ойролцоогоор 3-5 мм хэмжээтэй болсон байна. Үр хөврөлийн гадна давхаргаас төв мэдрэлийн систем, арьс, үс, хумсны бүтэц бүрэлдэн бий болно. Дунд давхаргаас булчин, мөгөөрс, судаснууд, дэлүү болон бөөр бүрэлдэж эхэлсэн. Дотор давхаргаас элэг, нойр булчирхай, давсаг, бамбай булчирхай, уушгины бүрэлдэх явц явагдана. Мөн гар нь  жижигхэн сэлүүр шиг  үүсч эхэлсэн төдийгүй хааяа хөдөлгөж байгаа.  Зүрх энгийн нэг сувагтай бүтцээсээ 4 тасалгаатай болж, 1 минутанд 80 удаа цохилно. Цусны эргэлт явагдаж эхэлжээ.

Та сонирхуулахад:

  • Үр хөврөл вандуй шиг хэмжээтэй байгаа
  • Үр тогтсон цагаас хүүхдийн жин төрөн төртлөө 3000 сая дахин томордог

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Амархан ядрах, сульдах
  2. Дотор муухай оргих
  3. Хөх хөндүүрлэх
  4. Сэтгэл санаа тогтворгүй байх

Зөвөлгөө:

  • Хоолоо ундаа ойр ойрхон багаар идэх
  • Хоосон байж болохгүй
  • Шингэн зүйл, цэвэр ус уух
  • Хурц үнэртэй хоолноос татгалзах
  • Дуртай зүйлсээ идэх

Дотор муухай оргих үед шүүслэг жимснүүд болох усан үзэм, лимон, жүрж зэрэг тустай байдаг.

Share This

Copy Link to Clipboard

Copy