Жирэмсний 7 дах долоо хоног

Жирэмсний хяналтанд эрт орох нь жирэмсэн үед гарч болохуйц хүндрэлээс  өөрийгөө болон хүүхдээ хамгаалах чухал ач холбогдолтой байдаг

Ургийн өсөлт: 

Үр хөврөл ойролцоогоор 9 – 13 мм буюу нэрс жимсний хэмжээтэй болжээ. Толгой хэсэг нь биетэй нь харьцуулахад нэлээн том харагддаг.Түүний тархи улам хөгжсөөр минутанд 1000 орчим эс үүсэж байна.Бөөр нь удахгүй бүрэн ажиллагаатай болох нь ээ . Ирэх долоо хоногоос шээс ялгаруулж эхлэнэ Мөн гар хөл нь одоо хэлбэрээ олж эхэлж байна.

Танд сонирхуулахад:

  • Зүрх 1 минутад 90-120 удаа цохилж байгаа
  • Одооноос хүүхэд тань хөдөлж эхэлж байгаа
  • Арьс нь цаас шиг нимгэн, тунгалаг байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байна
  2. Үтрээний хэмжээ хоёр дахин томорно
  3. Шээс ойр ойрхон хүрнэ
  4. Шүлс ихээр ялгарна

 Зөвөлгөө:

Жирэмсний хяналтанд орохын өмнө ургийн зүрхний цохилт, өсөлт хөгжил хэвийн эсэхийг эхо оношилгоонд үзүүлсэн байх хэрэгтэй байдаг тул та оношилгоондоо хамрагдаарай.  Мөн цус, биохими, шээс, мазокийн шинжилгээ өгөх хэрэгтэй болно. Айх зүйлгүй тул бэлтгэлтэй байгаарай.

Танд анхааруулахад: Жирэмсэн тодорхойлох  эхо оношилгоонд  үзүүлэхээр очихдоо давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай байдаг.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy