Жирэмсний 9 дэх долоо хоног

Жирэмсний хяналтандаа ороод, хүүхдийнхээ зүрхний цохилтыг ч сонсоод амжсан байгаа байх… Догдлоод л байна уу?  Жирэмсний эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлдог биохимийн шинжилгээ болох хоёрол тестийг 9-13 долоо хоногийн хугацаанд л өгдөг тул мартуузай.

Ургийн өсөлт: 

Үр хөврөл  ойролцоогоор 23-28  мм урт, 2 гр хэмжээтэй болжээ. Нүүрний хэлбэр төрх нь улам илүү хөгжиж байгаагаас гадна зүрх хүчтэй цохилно. Бөөрөлзгөнөөс  том биш ч хүүхдийн эрхтэн, мэдрэл, булчингууд бүгд одоо ажиллаж эхэлжээ. Гадна бэлэг эрхтэн энэ үеэс хөгжиж эхлэх бөгөөд харагдах арай л болоогүй байгаа. Түүний зовхи, чихний үүсч эхлэж байна.

Танд сонирхуулахад:

  • Ураг  маань гэдсэн дотроо өшиглөж хөдөлж байгаа ч та 16-22 долоо хоног хүртэл  хөдөлгөөнийг мэдрэхгүй
  • Ураг орчмын шингээ залгиж, өөрийн хоол боловсруулах шүүсийг гаргаж эхэлдэг
  • Жирэмсний хугацаанд таны зүрх, элэг 2 дахин илүү ажилладаг
  • Гараа нүүр, биедээ хүргэж, хөдөлгөж байгаа

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

 

  1. Өглөөгүүр дотор муухайрах
  2. Өтгөн хатах
  3. Хөх хөндүүрлэх, томрох
  4. Ойр ойрхон шээх
  5. Толгой өвдөх
  6. Цээж хорсох
  7. Гэдэс дүүрэх
  8. Сэтгэл санаа тогтворгүй байх
  9. Жин  1-3 кг нэмсэн байх магадлалтай
Зөвөлгөө:

Ажил амралтаа сайн зохицуулах,агаарт гарах нь умайн тонусыг бууруулах хамгийн шилдэг арга шүү. Эмчийн заавраар  тохирох жирэмсний мултивитамин, төмрийн бэлдмэл, фолийн хүчлээ ууж эхлэх нь зүйтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy