Ковид архаг хууч өвчинд ямар нөлөөтэй байдаг вэ?
‘Ковид 19’ эдгэрсний дараа зүрх, тархи, уушгинд дараах эмгэг үүсч байна гэж та мэдсэн үү?
Зүрх, уушиг, цусны үндэсний хүрээлэнгийн судлаач Мишель Олив хэлэхдээ, “COVID-19 вирусын халдвар авсан хүмүүс халдвар авснаас хойш зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэгийг олж тогтоосон байна.
Тиймээс коронавирусийн халдвар авч эдгэсний дараа тархи, зүрх, уушгинд ямар өөрчлөлт гарах, үүнийгээ хэрхэн мэдэж сэргийлэх, хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар эндээс уншаарай.
Зүрх судасны өвчин
Коронавирусийн халдвар авсан хүмүүст хийсэн судалгаагаар 19.7%-д тропонин их хэмжээтэйгээр ихэссэн байсан. Энэ нь зүрхний булчингийн эсийн гэмтлийг илтгэнэ.
Мөн Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүст хийсэн судалгаагаар эрчимт эмчилгээний бус тасагт хэвтсэн хүмүүсийн 17%, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хүмүүсийн 44%-д зүрхний хэм алдагдал илэрсэн.
“Ковид 19” нь зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж, зүрхний хэм алдагдлыг үүсгэдэг бөгөөд мөн зүрхний булчингийн сорвижилт үүссэнтэй хамааралтай тосгуурын жирвэгнээ хэм алдагдал хамгийн их гарч байна.
- Цээжний орчмоор өвдөх,
- өмнө нь байгаагүйгээр толгой эргэх,
- ухаан алдах,
- хэвтэж байгаад босоход зүрх дэлсэх,
- их ядарч сульдах,
- хөлөөр хавагнах,
- жин нэмэх
Хэрэв энэ шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал заавал эмчид хандаарай. Тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Ирээдүй эмнэлэг нь дараах зүрхний багц шинжилгээг танд санал болгож байна.
Тархи
“Ковид-19” вирус нь цусаар эсвэл хамрын салстаар тархи руу очин мэдрэлийн тогтолцоог гэмтээж болдог.
- Мэдрэлийн шинжүүдэд
- толгойн өвдөлт,
- ядаргаа сульдал,
- үнэрлэх ба амтлахын алдагдал,
- нойгүйдэл, нойрны бусад хямрал,
- толгойн эргэлт,
- танин мэдэхүйн алдагдал
- уур уцаартай, айдас түгшүүрт байдал
- бусад зан төрхийн өөрчлөлтүүд багтдаг.
Үүнээс толгойн өвдөлт, ядаргаа, сульдал, булчингийн сулрал, үе мөчний өвдөлт, сэтгэл түгшилт, нойрны хямралт зэрэг шинжүүд урт хугацаагаар илэрч болдог. Иймд эдгээр шинж тэмдгүүд танд оношлогдсон тохиолдолд эмчид үзүүлж зохих тусламж авах хэрэгтэй.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.
Уушиг
Ковид-19-өөр үүсгэгдсэн уушгины хатгаа нь уушиг дахь агаарын жижиг уутанцаруудыг (алвеолууд) гэмтээдэг. Үүний улмаас уушгинд соривжилт үүсэж, энэ нь урт хугацаандаа амьсгалын асуудлууд үүсдэг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Эдгээр шинж тэмдгүүд нь удаан хугацаагаар үргэлжлэн эдгэрэлт төдий хэмжээгээр удаааширдаг тул аль болох
- дасгал хөдөлгөөн тогтмол хийж,
- агаар салхинд сайн гарч,
- сэтгэл санаагаар өөдрөг байлгаж,
- сайн унтаж амарч,
- шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй.
Leave a Reply