Ходоод дурандуулахад анхаарах зүйлс
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, боломжтой умайн хүзүү, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 60%-ийг эзэлж байна.
Хүмүүс хорт хавдар өвчин яг ямар шинж тэмдгээр илэрдэг вэ гэж их асуудаг. Энэ асуулт өөрөө маш буруу асуулт. Учир нь шинж тэмдэг илрээд эхэлчихсэн байна гэдэг өвчин хүнд шатандаа орчихсон байгаагийн илрэл. Тиймээс өвдсөн өвдөөгүй 40- өөс дээш насныхан жилд нэг удаа ходоодоо, хоёр жилд нэг удаа бүдүүн шулуун гэдсээ дурандуулах ёстой.
Эмч нарын мэдээлснээр 45-аас дээш насны хүмүүс
- ходоодны дуранд жилд нэг удаа,
- бүдүүн гэдэсний дуранд хоёр жилд нэг удаа орох шаардлагатай гэж үздэг.
Зөв оношлуулахын тулд юун дээр анхаарах вэ?
- Шинжилгээ эхлэхээс долоон хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэх эмийг зогсоох
- Эм ба бусад зүйлст харшилтай эсэхээ мэдэх
- Антибиотик ууж байгаа эсэхээ эмчдээ мэдэгдэх
- Өмнөх дурангийн шинжилгээ хийлгэх үед илэрч байсан сөрөг зүйлээ сувилагч, эмчдээ хэлээрэй.
Ирээдүй эмнэлэгт мэргэжлийн эмч тав тухтай орчинд ходоодны дуран хийж байна
Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйл
- Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,
- Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.
- Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай.
- Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.
Шинжилгээний дараа
- Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,
- Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,
- Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.
Leave a Reply