Хөхөнцөр вирус буюу HPV -ийн тухай

Person Holding Petri Dish

HPV-Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирус нь 2000 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 100 гаруй хэв шинж нь бүртгэгдсэн байна. Үүнээс 14 төрөл нь хавдрын шалтгаан болж байна.

   Хүний хөхөнцөр вирус /ХХВ/-ийн бүтэц:

  • Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ нь бөмбөлөг хэлбэртэй капсид хоёр гинжит ДНК-г агуулдаг, капсид нь 2 төрлийн “хожуу” уургаас тогтдог.
  • Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ нь эпитель эсийг сонгон гэмтээдэг /арьс, бэлэг эрхтний салст, хамар залгиур, төвөнх, нүд г.м/

Шинж тэмдэг

  • Үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах,
  • бэлгийн харилцааны дараа үтрээнээс цус гарах шинж тэмдэг илэрдэг.
  • Ууц нуруу, хөл, хэвлийн доод хэсгээр байнга өвдөх
  • Давсаг, бөөр, шээлүүр хавдрын ургалтад дарагдвал шээхэд саадтай болох, өвдөх
  • Давсаг эсвэл шулуун гэдэснээс цус гарах

Хэрэв эдгээр шинж тэмдгийн нэг нь илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. 

Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Хөхөнцөр вирус нь ямар хор нөлөөтэй вэ,

Хөхөнцөр вирусийн хэв шинжүүдийг их болон бага эрсдэлтэй гэж хувааж авч үзэх бөгөөд

  • бага эрсдэлтэй /HPV/ нь бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол
  • их эрсдэлтэй /HPV/ нь эсийг удаан хугацаагаар эмгэгшүүлж улмаар умайн хүзүү, ам залгиур, бэлгийн уруул, үтрээ, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг.

Нийт хүн амын 20-30% нь ХХВ-ээр халдварлагдсан гэж судлагдсан байдаг. Умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн дотор 99,7% нь ХХВ-ээр халдварлагдсан байдаг.

Онцлог нь халдвар авсан тохиолдол болгон умайн хүзүүний хавдар болдоггүй. Учир нь хувь хүний онцлогоос хамаарч уг вирус 12-18 сарын дараа устаж үгүй болдог. Харин устаж үгүй болоогүй тохиолдолд вирус нь умайн хүзүүний эсийг гэмтээгээд шинж тэмдэггүй нуугдмал байдлаар удаан хугацаагаар эсийг гэмтээж байгаад хорт хавдарт шилждэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.

Гэхдээ хорт хавдар руу шилжихэд тамхи таталт, дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх, бэлгийн замын архаг үрэвсэл зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог.

Хөхөнцөр вирусээр хэн өвдөх боломжтой вэ?

Хөхөнцөр вирус ямар тохиолдолд хүний биед халддаг вэ гэхээр эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус.

Иймээс таны биед ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй үед ч 3 жилийн давтамжтайгаар шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. Ялангуяа

  • 21-29 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд умайн хүзүүн эсийн шинжилгээ,
  • 30-65 насны эмэгтэйчүүд умайн хүзүүн эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирус эрт илрүүлэгчийн шинжилгээнд хамрагдаарай.

Хөхөнцөр вирус нь ямар эрхтнүүдийг өвчлүүлдэг вэ?

Уг вирусийн халдвар авсан бол умайн хүзүүнээс эсийн шинжилгээ хөхөнцөр вирусийн шинжилгээгээр илрүүлж болох ба мөн умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр харахад хавдрын ба хавдрын өмнөх үеийн хучуур эд, ургацаг эсвэл шарх зэргийг оношилж болдог.

Хэрэв охид, эмэгтэйчүүд эрт оношлуулж чадвал шинжилгээндээ тохирсон эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ.

Ирээдүй эмнэлэг нь дараах өдрийн эмчилгээнүүдийг санал болгож байна.

  • жирэмсний хордлого тайлах эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн үрэвслийн эмчилгээ
  • Хордлого тайлах эмчилгээ
  • Тонус бууруулах эмчилгээ
  • Харшлын эсрэг эмчилгээ
  • Ядаргаа тайлах эмчилгээ

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх
  • Бэлгийн олон хавьтагчгүй байх
  • Вакцин хийлгэх
  • Тогтмол буюу 6 сардаа эсвэл жилдээ 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх
  • Тамхи татахгүй, хорт зуршлаас хол байж,
  • Амьдралын зөв маягийг мөрдөж, биеийн ерөнхий дархлаагаа дэмжиж байх ёстой.

HPV вакцин

Дэлхийн зарим оронд HPV вакцин хийдэг. Манай улсад одоогоор Халдвар Судлалын Үндэсний төв дээр вакцин хийж байгаа. Хүмүүс өөрсдийн хүсэлтээр вакцинд хамрагдах ёстой. Вакцин сайн боловч вакцинжуулалтад заавал хамрагдах ёстой гэсэн албадлага байхгүй.

  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 9-13 насны охидод умайн хүзүүний хавдраас сэргийлэх ХПВ-ийн эсрэг вакциныг 2 тунгаар хийхийг зөвлөдөг.
  • Вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө хийвэл хамгийн үр дүнтэй гэж үздэг.
  • Вакциныг хэдий бага насанд нь хийнэ, төдий чинээ сайн дархлаа тогтдог гэж үздэг.
  • Вакцин нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ээс хамгаалах хамгийн аюулгүй, үр дүнтэй арга юм.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy