Жирэмсний хаван буулгах арга
Ээжүүдээ, жирэмсэн байх хугацаанд ихэвчлэн хөл хавагнаад заримдаа гар бамбайх, нүүр хөөсөн мэт болох тохиолдол гардаг шүү дээ. Энэ бол Жирэмсний хаван юм. Жирэмсний хаван ихэвчлэн жирэмсний хожуу үед тохиолддог байна.
Жирэмсэн эмэгтэйн биед шингэний нэмэлт хэрэгцээ бий болсноор жирэмсний хаван үүсдэг. Хавагналт нь жирэмсний хожуу хордлогын нэг шинж тэмдэг тул та хавагнавал заавал эмчид үзүүлээрэй
Жирэмсний хаван үүсэх шалтгаан
Жирэмсэн эхийн умай томрох тусам доод хөндийн вен болон ташааны вен рүү даралт үүсгэсний улмаас хөлийн вений судасны урсгал удааширч хөл хавагнаж эхэлдэг байна. Заримдаа хүнсэндээ хэрэглэж байгаа уургийн хэмжээ болон давсны хэрэглээ ихэссэн, калийн хэмжээ буурсан тохиолдолд хаван үүсэх шалтгаан болдог байна
Жирэмсэн үед хаван буулгах хоол хүнс
Жирэмсэн үед хаванг хоол хүнсээр буулгаж болно.
- Брокколи цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжруулж хоолны шингэц сайжруулдаг.
- Хулуу цусан дахь холестерины хэмжээг бууруулж цусны эргэлтийг сайжруулдаг
- Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг уух
- Цагаан будааг ямар ч тос давсгүй чанаад, багахан үзэм хийгээд идэх
- Байцаа чанаад шүүсийг уух
- Давсны хэрэглээг багасгах
- Ингэний хоормог уух
- Тарвас идэх зэргээр жирэмсэн үеийн хаванг буулгаж болдог байна.
Давсны хэрэглээгээ хянаарай. Огт давсыг хорих нь тийм ч тохиромжтой зүйл биш бөгөөд амт оруулах төдий хэмжээнд давсны хэрэглээгээ багасгаарай.
Дасгал хийх
Жирэмсний дасгал нь хаванг бууруулахад сайнаар нөлөөлнө. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулан биед хуримтлагдсан шингэнийг бөөрөөр дамжуулан шээс болгон гадагшлуулж өгдөг.
Жирэмсний хавангийн үед анхаарах зүйлс
- Удаан суух болон зогсож болохгүй.
Ажлын онцлогоос суугаа эсвэл зогсоо ажил хийдэг бол 1 цаг тутамд байрлалаа өөрчлөн амрахаас гадна судас бүдүүрэхээс сэргийлдэг оймс өмсөөд үзээрэй. Зогсоо ажил хийдэг бол суух хэрэгтэй. Бичиг цаас шагайгаад суухад нэг мэдэхэд 3-4 цаг суучихсан байдаг бол өөрийнхөө төлөө сэрүүлэг тавиад өрөөн дотроо, зуны таатай цагт гадаа гарч 5хан минут алхаад үзээрэй. Тархи цэнэглэгдэн ажлын бүтээмж ч нэмэгдэх болно. Суухдаа хөлөө багахан өндөрлөөд суугаарай.
- Хөлд эвтэйхэн хөнгөн, зөөлөн гутал өмсөөрэй. Бариу, хатуу ултай гутал хаванг улам нэмэгдүүлдэг.
- Хажуу талаараа хэвтээрэй. Энэ нь бөөрний үйл ажиллагааг дэмжин хавагнахаас сэргийлдэг.
- Иллэг хийлгээрэй. Хавагнаж ядарсан хөлөө оройдоо бүлээн усанд дүрж амраагаад нөхрөөрөө илүүлэх шиг жаргал байна гэжүү. Мэдээж дараа нь хөлөө сойгоод хэвтэж амрах хэрэгтэй.
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Leave a Reply