Жирэмсний хордлогын талаар бүгдийг

Жирэмсний хордлого гэдэг нь жирэмсэн үед үүсээд, жирэмслэлт дууссаны (зулбах, үр хөндүүлэх, төрөх г.м.) дараа арилдаг хам шинж юм. Жирэмсний хордлогыг илэрч байгаа хугацаагаар нь эрт үеийн, хожуу үеийн гэж ангилна. Эрт үеийн хордлого нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 5-7%-д тохиолдох бөгөөд ихэвчлэн жирэмсэн болмогц эхэлж, 4-5 сарын дараа алга болдог.

Эрт үеийн хордлого

Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний 3 сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг бол ховор тохиолдолд гэнэт илэрч болно. Харин ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна.

Хордлоготой холбоотой баримтууд

  • Хүнд хөнгөний хувьд эмэгтэй хүн болгонд, жирэмслэлт бүрийн үед харилцан адилгүй илэрдэг.
  • Hийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвний гуравт жирэмсний эхний гурван сарын турш илэрдэг.
  • Бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувьд дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг хамт илэрдэг бол дөрөвний нэгд нь зөвхөн дотор муухайрах шинж илэрдэг.
  • Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн үлдсэн дөрөвний нэгд нь бүр мөсөн илрэхгүй байж болно.
  • Дотор муухайрах шинж ихэвчлэн жирэмсний 6 долоо хоногийн үеэс илэрдэг боловч зарим үед 4 долоо хоногоос эхэлж болно.
  • Жирэмсний хугацаанд дотор муухайрах шинж илэрсэн эмэгтэйчүүдийн тал хувьд нь жирэмсний 14 долоо хоног гэхэд энэ зовуур бүрэн арилдаг.
  • Гэвч ховор тохиолдолд жирэмсний дараагийн үеүдэд илэрч болохын зэрэгцээ бүх л явцын туршид үргэлжилж болдог байна.

Эхэн үеийн хордлогын шинж тэмдгийг бууруулахад ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Бөөлжиж байгаа үед нэг удаад бага хэмжээгээр, өдөрт олон удаа шингэн ууна. Ууж байгаа шингэндээ гаа, цагаан гаа зэрэг махны эхүүн үнэр, амтыг дарах зүйлийг хэрэглэж болно. Цагаан гаа нь махны эхүүн үнэр, амтыг дарахаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.

Хэзээ эмнэлэгт хандах вэ?

Хэрвээ та өдөрт 5-аас дээш бөөлжих, хоол огт идэж чадахгүй байх, жин огцом хаях, зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Хордлого тайлах эмчилгээ хийснээр жирэмсний хордлого бүрэн зүгээр болно гэж ойлгож болохгүй. Эмчилгээ хийснээр зовиур багасаж, хордлогын улмаас алдсан эрдэс, витаминаа нөхсөнөөр жирэмслэлтийн явц хэвийн явагдахад нөлөөлдөг.

Эмчилгээнээс гадна дээрхи дэглэм баримтлах нь хордлогыг багасгах төдийгүй хортой чанарыг багасгадаг чухал нөлөөтэй. Бидний жирэмслэлтийн хордлого тайлах эмчилгээг сонирхоорой.

Ирээдүй эмнэлэг нь дараах өдрийн эмчилгээнүүдийг санал болгож байна.

  • жирэмсний хордлого тайлах эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн үрэвслийн эмчилгээ
  • Хордлого тайлах эмчилгээ
  • Тонус бууруулах эмчилгээ
  • Харшлын эсрэг эмчилгээ
  • Ядаргаа тайлах эмчилгээ

Жирэмсний хожуу үеийн хордлого

Жирэмсний хожуу үеийн хордлогын үед цусны даралт болон шээсэн дэх уургийн хэмжээ ихсэх, гар, хөлийн шилбэ, их биеэр хавагнах илэрхий шинж тэмдэг илэрдэг. Энэ нь жирэмсний 2-р хагасын сүүлч ба 3-р хагаст тохиолддог хүндрэл юм.

Жирэмсний хожуу үеийн хордлого гүнзгийрвэл ихэс ба умайд хангалттай цус очиж чадахгүй учраас хүүхдийн өсөлт хоцорч эхэлнэ. Энэ нь дутуу төрөх хамгийн эхний шалтгаан болж өгдөг.

Жирэмсний хожуу үеийн хордлогын шинж тэмдгүүд:

− Нүд бүрэлзэх, оч харагдах

− Толгой хүчтэй өвдөх, эргэх, шилэн хүзүү хөших

− Даралт ихсэх 140/90 -ээс дээш

− Аюулхай орчим өвдөх

− Хавагнах (Гутал орохгүй болох, гар бадайрах, атгаж болохгүй болох, нүүр

− зовхи цэлхийх)

− Шээсээр уураг гарах

Хэрэв танд дээрх зовууриуд илэрч байвал Түргэн тусламж-103 дуудах эсвэл

харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай! Жирэмсэн ээжүүд минь ургийн товлолт үзлэгтээ тухай бүрт нь хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаарай.  

Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy