Жирэмсний эрт үеийн шинж тэмдгүүд
Жирэмсэн болчихсон юм биш биз дээ? гээд та өөртөө гайхширч суугаа бол бидний нийтлэлийг заавал уншаарай. Мэдээж жирэмснээ та яг таг мэдмээр байвал жирэмсний тест болон жирэмсний эхондоо заавал хамрагдах хэрэгтэй. Гэхдээ тэрнээс ч өмнө танд дараах шинж тэмдгүүд илрээд байвал та хөөрхөн үрийн ээж болсон ч байж магадгүй шүү.
Жирэмсэн болсон байж магадгүй 5 шинж
Дотор муухайрах & гэдэс дүүрэх
Жирэмсэн болсноос хойш 1-2 сарын дараагаар зарим эмэгтэйчүүдэд дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдэг илэрч болдог. Хүмүүс ихэвчлэн өглөө илэрдэг гэж боддог ч өглөө, өдөр, орой хэдийд ч тохиолдож болно.
Дотор муухайрах шинж тэмдэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувь нь жирэмсний хоёр дах гурван сар эхлэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Зарим тохиолдолд дараагийн саруудад үргэлжлэн дотор муухайрч болох боловч харьцангуй хөнгөн хэлбэртэй байдаг.
Өөр нэг шинж тэмдэг гэвэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жирэмсний эрт үед гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч гэдэс хавьцаагаар томордог. Тэгэхлээр та таргалсан биш жирэмсэн ч байж болох нь.
Үнэрт мэдрэг болох
Махны үнэр аваад л огиулаад байдаг нь жирэмсний үед эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой илэрдэг шинж тэмдэг юм. Үүний улмаас таны хамгийн дуртай хүнсний зүйл гэнэт жигшмээр санагддаг болж магадгүй.
Амархан ядардаг болох
Юу ч хийгээгүй байхад хамаг бие нозоороод ядраад байна уу? Нойр сайтай байсан ч ядраад таны нойр хүрээд байвал та жирэмсэн болоод удаагүй байж болно. Мэдээж ядрах нь таны сэтгэл зүйтэй эсвэл ажлын ачааллаас ч шалтгаалж магадгүй. Тийм учраас та жирэмсний тэстээ заавал өгөөд үзээрэй.
Та хөөрхөн үртэй болоод ядарч байвал мөн л жирэмсний хоёр дах эсвэл гурав дах сараас буцаад эрч хүчтэй болж эхэлдэг. Жирэмсний сүүл хэсэгт биеийн ачаалал илүү нэмэгдэх болон унтахад бэрхшээлтэй болох зэрэг таагүй байдлуудаас болж амархан ядрах байдал үүсдэг.
Шээс ойрхон хүрэх
Жирэмсэн болмогц та ариун цэврийн өрөө рүү дахин дахин яваад байгаагаа анзаарах болно. Яагаад?
Учир нь жирэмсний хугацаанд цус болон биеийн бусад шингэний хэмжээ ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бөөрөөр гадагшлах шингэний хэмжээ нэмэгдсэний улмаас ойр ойрхон шээс хүрдэг. Энэ шинж тэмдэг жирэмсний зургаа дах долоо хоногийн эхээр мэдэгдэж эхлэх бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд умайн хэмжээ томорч давсганд даралт учруулснаар шээс улам их хүрдэг болно.
Хөх эмзэг болж томрох
Жирэмсний эрт үед илрэх шинж тэмдгийн нэг бол хөх хөндүүрлэн эмзэглэх явдал юм. Жирэмсний дааврын нөлөөгөөр хөх томорч хөхөнд олон тооны сүүний суваг үүссэнээр хөх хөндүүрлэж эхэлдэг бөгөөд энэ нь ирээдүйд таныг сүүтэй болгох бэлтгэл юм. Мөн хөхний толгой өөрчлөгдөж гэнэт толгой болон нөсөөт хэсэг нь харлаж тодорсон байдаг.
Хөх томрох үзэгдэл жирэмсний эрт үед явагддаг. Эмзэглэх, хөндүүрлэх нь заримдаа таагүй санагдана. Энэ таагүй мэдрэмж жирэмсний эхний гурван сарын дараа таны бие дааврийн өөрчлөлтөнд дасан зохицсонтой холбоотойгоор багасна.
Хүн бүрийн бие махбод өөр өөр байдаг учраас хөх хөндүүрлэх нь зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд мэдрэгдэхгүй байж болно.
Эдгээр шинж тэмдгүүд танд илэрч байвал хамгийн эхэнд таны хийх ёстой зүйл бол жирэмсний тест үзэх юм.
Анхааруулахад хэдийгээр жирэмсэн болсон ч гэсэн сарын тэмдэг ирэхээ больсны дараа долоо хоног хүртэл жирэмсний тест сөрөг гарч болно. Иймд жирэмсний тестийг хэд хоногийн дараа заавал дахин үзэх хэрэгтэй шүү.
Жирэмсэний тест эерэг гарлаа одоо яах уу?
Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Жирэмсэн эсэхийг хэт авиан шинжилгээгээр үзсэний дараа эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай. Жирэмсний 5-10 долоо хоног бол ЭХО ОНОШИЛГООНД заавал харуулах ёстой үе. Ингэснээр та өөрийн жирэмсний хугацаа, болон хүүхдээ ихэр эсэх, мөн таны жирэмслэлт хэвийн явагдаж байгаа эсэхийг мэдэх боломжтой.
5-10 долоо хоногтойдоо та манайд эход харуулснаар
- Умай ( урт, өргөн )
- Өндгөвч
- Умайн хүзүү, Дугласын зай
- Ургийн цэврүү
- Шар уургийн хүүдий
- Үр хөврөлийн бие
- Зүрхний цохилт зэргийн мэдэх боломжтой
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Жирэмсний үед анхаарах шаардлагатай зүйлс:
Мөн
- үтрээний цус алдалт
- таны хүүхдийн хөдөлгөөн ердийнхөөс бага байгаа бол
- гэдэс тань хүчтэй өвдвөл
- удаан хугацаагаар өвдөж байгаа тохиолдолд
- Ургийн ус хугацаанаасаа өмнө гарвал
- халуурах
- зогсохгүй бөөлжих
- удаан хугацаагаар толгой өвдөх
- хараа муудах эсвэл бүдэгрэх
- арьс олон хэсэг газар загатнах
- нүүр, гар, хөл гэнэт хавдах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид та яаралтай хандаарай.
Leave a Reply