Нойргүйдэл
20-45 насны хүн хоногт дунджаар 7-гоос 8 цаг унтаж амрахад бие сэтгэлийн таашаал авч, өдөр тутмын ажлаа хийх эрч хүчийг олж авдаг. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг.
Гэвч тухайн хүний сэтгэл санааны байдал, бие эрхтний өвчин, орчны сөрөг нөлөө зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүний нойр өөрчлөгдөхөд хүрдэг.
- Нойр өөрчлөгдөхөд хүргэх бодитой өвчин үгүй ч сэтгэл санааны тааламжгүй байдлын улмаас нойр хямрахыг органик бус нойрны эмгэг гэнэ.
- Бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ
Биологийн цагаараа унтаж, сэрж байвал нойр хэвийн байна гэсэн үг. Харин хэт орой унтаж, оройтож сэрэх нь бие организмд өөрчлөлт оруулах, нойрны эмгэг үүсгэх нөхцөл болдог.
Нойргүйдлийг үргэлжлэх хугацаагаар нь
- түр зуурын (хэдэн хоног)
- богино хугацааны (3 долоо хоног хүртэл)
- архаг (3 долоо хоногоос удаан) гэж ангилдаг.
Ирээдүй эмнэлэг нь дараах уламжлалтын багц шинжилгээг танд санал болгож байна.
Нойргүйдлийн шалтгаан
Нойргүйдэл нь олон шалтгаатай байдаг бөгөөд хүн бүр амьдралынхаа туршид тодорхой хэмжээгээр нойргүйдэлд орж байсан.
Түр зуурын эсвэл богино хугацааны нойргүйдлийг эмийн санч шийдэж болох ч архаг нойргүйдлийг эмчид заавал үзүүлэх шаардлагатай шүү.
Биемахбодын хүчин зүйлс:
- Зүрх судас, үе мөчний өвчин
- Вирусийн гаралтай халдварт өвчнүүд
Сэтгэлзүйн хүчин зүйлс:
- Уурлах, бухимдах
- Айдас төрөх
- Сэтгэл гутрах
- Сэтгэл түгших
- Уй гашуу тохиолдох
Амьдралын хэвшлийн хүчин зүйлс:
- Каффейн агуулсан цай, кофе уух
- Тамхи татах
- Архи уух
- Ажлын хэв маяг өөрчлөгдөх /шөнийн ээлжийн ажил/
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс:
- Хэт их дуу чимээ
- Агаарын температур
Нойргүйдлийн шинж тэмдэг
- Шөнө унтаж чадахгүй байх
- Шөнө унтаж байгаад сэрэх
- Хэт эрт сэрэх
- Унтаж амарсан боловч бие амраагүй байх
- Өдөр нь ядрах, нойр хүрэх
- Сэтгэл гутралд орох, түгших
- Толгой өвдөх
- Уймраа болох
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал тулгарах
Ирээдүй эмнэлэг нь дараах уламжлалтын багц шинжилгээг танд санал болгож байна.
Тэгвэл нойргүйдлийг хэзээ эмчид үзүүлэх ёстой вэ?
- 12-с доош насны хүүхдүүд
- 3 долоо хоногоос удаан үргэлжилж буй
- Нойргүйдлийн шалтгаан ойлгомжгүй байх
- Урьд нь оношлогдоогүй эрүүл мэндийн байдалтай (эмгэгтэй) байх
- Сэтгэл түгшилт эсвэл сэтгэл гутралын шинжүүд илэрч байвал
Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг. Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед ямар байдлаас үүссэнээс шалтгаалаад хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр байдаг. Дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог. Хамгийн чухал зүйл нь таагүй мэдрэмжүүдээ гадагшлуулах, дотны хүмүүстэйгээ ярилцах юм.
Нойргүйдлийн үед эмэн болон сэтгэл зүйн эмчилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд тайвшруулах болон нойрны эмийг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу зохих тунгаар уудаг. Учир нь нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, нойронд зүрх зогсох зэрэг аюул тулгарч болзошгүй.
Ирээдүй эмнэлэгт ТАРХИНЫ АРТЕРИЙН ӨНГӨТ ХЭТ АВИАН ОНОШИЛГООГ хийж байна.
Нойргүйдлээс сэргийлэхийн тулд би өөрөө яах ёстой вэ?
- Дасгал хийх – Өдөр бүр 20-30 минутын турш дасгал хийх нь стресс тайлах, цусны эргэлт сайжруулж бат бөх унтахад тусалдаг.
- Байнга хэрэглэдэг эмнийхээ найрлагыг харж, нойрны хэмнэл алдагдуулдаг эсэхийг шалгах
- Өдөр унтахгүй байх – Өдрийн цагаар удаан унтах нь нoйргүйдэхэд хүргэдэг тул хамгийн ихдээ 30 минут амсхийж биеийн чилээгээ гаргаж болно.
- Кафейн, алкоголь, никотины агууламжтай зүйлсийн хэрэглээгээ хязгаарлах
- Сэтгэл зүйн асуудал тулгарсан бол сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах, дотны хүнтэйгээ хуваалцаж ярилцах зэргээр асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
- Сэргээгч бодис, найрлагатай хоол хүнсийг 18 цагаас хойш хэрэглэхгүй байх
- Сэрүүхэн, дуу чимээгүй, гэрлийн тусгалгүй орчин бүрдүүлж амрах
- Алмонд самар, сүү, тараг, банана зэрэг өнчин тархинд байдаг нойрсуулах дааврыг дэмждэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй.
Leave a Reply