Эмэгтэйчүүдийн “PCR шинжилгээ” – ний талаар бүгдийг

PCR шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог.

Энэ шинжилгээ нь, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.

Таны үтрээний үрэвсэл бүрэн эдгэрэхгүй болон жирэмслэхээр төлөвлөж буй болон өмнөх жирэмслэлт эмгэг дурьтгалтай (Өсөлтгүй жирэмслэлт, Умайн гаднах жирэмслэлт, Зулбалт, Дутуу төрөлт) гэх мэт өгүүлэмжтэй бол урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тохиромжтой шинжилгээ юм.

Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:

  • Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтай
  • Өндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)
  • Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)
  • Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэх
  • Нянгийн нууц халдварыг илрүүлэх
  • Нэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх
  • Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм.

Шинжилгээнд бэлтгэх заавар:

  1. 2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
  2. Сарын тэмдэг ирээгүй байх.
  3. Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх.
  4. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.
  5. Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy