Сарын тэмдэг ирэхгүй байх шалтгаанууд

Бид сарын тэмдэг ирэхгүй хэд хоноход л толгойд маш олон зүйл бодогддог. Нэн ялангуяа бэлгийн харилцаанд орсон эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болсон байж магадгүй гэж бодохоос эхлээд стресст ордог. Гэхдээ сарын тэмдэг ирэхгүй байх нь маш олон төрлийн шалтгаантай байдаг байна.
Сарын тэмдэг ирэх хугацаанаасаа 2-3 хоног хоцорч байвал санаа зовох хэрэггүй. Харин 5-7 хоног түүнээс удаан хугацаагаар ирэхгүй мөртлөө жирэмсний тест 2 удаа үзэхэд сөрөг гарвал та эрүүл мэнддээ анхаарч эмэгтэйчүүдийн эмчид заавал хандах хэрэгтэй.
Ийм нөхцөлд хамгийн чухал зүйл бол бусдын дам яриагаар өөртөө эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй.
Сарын тэмдэг саатах шалтгаанууд
- удаан үргэлжилсэн стресс;
- огцом жин хасах, жин нэмэх
- архаг өвчний сэдрэл
- архи, мансууруулах бодис, мансууруулах бодисын хордлого;
- удаан хугацааны аялал
- эмэгтэйчүүдээс бусад эрхтний хурц үрэвсэлт өвчин
- жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж эхлэх эсвэл жирэмслэлтээс хамгаалах өөр арга руу шилжих;
- бэлэг эрхтний мэс засал;
- таргалалт; дааврын тэнцвэргүй байдал;
- шээс бэлгийн тогтолцооны үрэвсэлт өвчнүүд
- бэлэг эрхтний гэмтэл;
- үр хөндөлт эсвэл зулбалтын дараа
Сарын тэмдгийн мөчлөг нь гормоноор зохицуулагддаг тул та зөвхөн эмчийн зааж өгсөн тусгай эмийн тусламжтайгаар сарын тэмдгийн хямралыг засах боломжтой болдог.

Эмч юу үзэх вэ?
Эмэгтэйчүүдийн эмч танд үзлэг хийж онош тодруулахын тулд нэмэлт хэд хэдэн шинжилгээ авч болно.
- Эхлээд эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг хийнэ,
- Үтрээний эмэгтэйчүүдийн эхо оношилгоо хийнэ.
Ингэснээр жирэмслэлт байгаа эсэх, умай өндгөвчний уйланхай, хавдар байгаа эсэх, сарын тэмдэг саатахад хүргэдэг бусад шалтгаан байгаа эсэхийг нягтална.
- Шаардлагатай бол таны цуснаас бета-hCG, TSH, T4, эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ (6 үзүүлэлт/ зэрэг дааврын шинжилгээнүүд хийнэ.
Эмэгтэйчүүдийн ямар ямар өвчлөлүүдийн үед сарын тэмдэг ирэхээ больдог вэ?
- өндгөвчний олон уйланхайжих хам шинж
- өндгөвч эрт цуцах хам шинж
- умайн дайврын үрэвсэлт өвчин
- өндгөвчний үйл ажиллагааны уйланхайнууд
- умайн хоргүй хавдрууд

Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой эхний өдрөө тодорхойлох
- Тэмдэглэлээс хамгийн богино мөчлөгийн үргэлжилсэн өдрийг тодорхойлно
- Нийт тооноос нь 18-ыг хасна.
- Энэ сард таны сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн хасаад гарсан тоогоор тоолоод гарсан өдрийг Y гэе.
- Тэр Y өдөр нь тухайн сард таны жирэмслэх боломжтой эхний өдөр болно.
Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой сүүлийн өдрөө тодорхойлох
- Тэмдэглэлээс хамгийн урт мөчлөгийн үргэлжилсэн өдрийг тодорхойлно.
- Нийт гарсан өдрөөс 11–ийг хасна.
- Энэ сард таны сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн хасаад гарсан тоогоор тоолоод гарсан өдрийг Y гэе.
- Тэр Y өдөр нь тухайн сард таны жирэмслэх боломжтой сүүлийн өдөр болно.



Bi 13 nastai nadad uug ni ireh tsag boltson bga gehdee mny dood hesgiin erhten deer ym gartsan baigaa.Bas mny biynii ym yroosoo irehgui bga
13 настай, биений юм ирэх болоогүй, эсвэл ирэхгүй удаж байгаа нь зарим охидод хэвийн байж болдог. Гэхдээ дood хэсгийн эрхтэн дээр ямар нэг юм гарсан гэж хэлсэн тул нүүрэн дээрх батга биш, харин бэлэг эрхтэн дээр гарсан тууралт, ялаа, улайлт, овойлт гэх мэт бол заавал анхаарах хэрэгтэй.
👉 Юу байж болох вэ?
Бэлгийн бойжилт эхэлж байгаа үед өндгөвч бүрэн ажиллаагүй байх — биений юм 9–16 насны хооронд эхэлдэг.
Хэт туранхай, стресс ихтэй, спортоор хэт ачаалалтай бол биений юм хойшлох тохиолдол бий.
Харин бэлэг эрхтэн дээр гарсан зүйл нь:
халдвар эсвэл мөөгөнцөр
арьсны үрэвсэл
уушигласан үс / жижиг уйланхай
эсвэл өвдөхгүй жижиг овойлт байж болно.
Ийм шинж тэмдэг гарсан үед өөрөө таамаглаад өнгөрөхөөс илүү эмчид үзүүлэх нь хамгийн зөв.
Сайн бнауу миний сарын тэмдэг 5сарых ирээгүй тэгээд тестеер үзхээр нэг зураас гараад байна
Идэвхтэй жирэмслэлт илрээгүй гэсэн үг. Гэхдээ сарын тэмдэг 5 сар (5 сар буюу таван сар хоцорсон уу, эсвэл 5-р сард ирээгүй гэсэн үү?) гэдэг нь маш чухал ялгаа.
Идэвхтэй жирэмслэлт илрээгүй гэсэн үг. Гэхдээ сарын тэмдэг 5 сар (5 сар буюу таван сар хоцорсон уу, эсвэл 5-р сард ирээгүй гэсэн үү?) гэдэг нь маш чухал ялгаа.