Жирэмсний 1 дэх долоо хоног

Сарын тэмдгийн  дунд үед жирэмслэх магадлал хамгийн өндөр үе байдаг.  Энэ үед өндгөвчний хананаас чөлөөлөгдсөн өндгөн эсүүд,  эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтосноор жирэмслэлт эхэлнэ.

Ургийн өсөлт: 

Үр хөврөл үүсэхэд хамгийн түрүүнд түүний хүйс  /ХҮҮ эсвэл ОХИН/  нь тодорхой болсон байдаг. Мөн зүрх, тархи, сээр нуруу үүсч эхэлнэ.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Та хэдийгээр жирэмсэн болсноо мэдэх боломжгүй ч гэлээ таны бие болон урагт маш олон зүйлс өөрчлөгдөж байдаг хамгийн чухал үе. Тиймээс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Жирэмсний эрт үед унших мэдээлэл:

Зөвлөгөө:

Та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хүүхэд болон өөрийн эрүүл мэнддээ анхаарч амьдралын зөв  хэв маягийг хэвшүүлж, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Мөн энэ нь гэр бүлийн бүх гишүүдэд ч хамаатай.

Нэмж уншвал танд хэрэгтэй мэдээлэл:

  1. 2 долоо хоногтой жирэмсэн
  2. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг

Share This

Copy Link to Clipboard

Copy