Жирэмсний 16 дах долоо хоног

Та хүүхдээ хэзээ хөдөлж эхлэх бол гэж хүлээж байна уу?  Хөдлөхөөр нь ямархуу мэдрэмж төрөх бол гээд л догдлон байна уу?

Ургийн хөдөлгөөн эхэн үедээ гэдэсний хий доошилж буй юм уу? булчин таталдах мэт мэдрэгдэх бөгөөд хүүхэд томрох тусам улам хүчтэй болж хөдөлгөөн бүрийг нь мэдрэх  болно.

Ургийн өсөлт: 16 дах долоо хоног

Ураг ойролцоогоор 12 см урттай, 100 гр жинтэй жүрж шиг том болжээ. Мэдрэлийн систем нь бүх булчингуудтай холбогдож, рефлекстэй болж байгаа. Хүүхдийн нүүрний булчингууд үүссэнээр нүүрний хувиралууд гарч эхэлнэ. Цаашид  атгах чадвараа хөгжүүлэхийн тулд тэд хүйсээ татаж, тоглоно. Хүүхдийн арьс махны завсраар өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.

Танд сонирхуулахад:

  • Ураг хэвлийдээ уйлдаг
  • Ураг нүдээ цавчилж чаддаг болсон байгаа
  • Нүд гэрэлд мэдрэмтгий болсон

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хүүхдийн хөдөлгөөнийг мэдэрч магадгүй
  2. Нуруу чилэх, хөших
  3. Хөх томрох
  4. Өтгөн хатах
  5. Мартамхай болох
  6. Үс, хумс хурдан ургана
  7. Гэдэс язрах

Зөвөлгөө:

Жирэмсний сүүлийн сарууд руу гэдэс томрох тусам нуруугаар өвдөх нь ихсэж магадгүй энэ нь биеийн жин нэмэгдсэнтэй шууд хамааралтай. Мөн хэт их жин нэмэх, олон удаа төрөх, тогтворгүй хооллолт болон шингэн дутагдсанаас болж язралт үүсдэг. Арьсийг язралтгүй зөөлөн сунахад нь тусалж, тогтмол арьс чийгшүүлэх тос хэрэглээрэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy