Жирэмсний 18 дах долоо хоног
Та 18-20 долоо хоногтойд буюу 5 сарын ургийн анатомын бүтцийг тодорхойлдог нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдах хугацаа нь болжээ.
Ургийн өсөлт:
Хүүхэд нь ойролцоогоор 15 см урттай, 190 гр жинтэй том сонгино шиг хэмжээтэй болжээ. Мэдрэлийн төгсгөл хэсгүүд бүрэн хөгжсөн. Одоо гадны чимээг илүү сайн мэдэрч чаддаг болсон. Үе үе унтаж байгаа бөгөөд, унтаж сэрэх нь тогтмол болжээ. Бөөр нь шээс боловсруулж эхэлдэг. Ургийн толгой хэсэгт үс ихээр ургаж байгаа.
Танд сонирхуулахад:
- Хуруугаа хөхөж, залгиж, зогьсуулж, эвшээж чаддаг гэвэл итгэхүү?
- Гэдсэндээ чөлөөтэйгээр байнга эргэж, хөрвөөж, цохиж, өшиглөж, хөдөлж байгаа
- Хүйн судсаа атгаж, тавин тоглосоор л…
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Ургийн хөдөлгөөнийг мэдрэх
- Гар хөл бага зэрэг хавагнана
- Нуруу хөших
- Хөлний шөрмөс татах
- Тавгүй зовиуруудаас болж шөнө унтахад хэцүү болох
- Венийн судасны даралт ихссэнээр хамраас цус гарах нь олшрох
- Санаа зовох
Зөвөлгөө:
Өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсох зовиурууд мэдрэгдэж болох ч энэ нь ихэвчлэн ууж байгаа витаминуудаас үүсэлтэй байдаг. Гэвч витаминаа үргэлжлүүлэн уух нь ургийн өсөлт хөгжил болон биед хэрэгтэй.
Өтгөнөө хатаахгүйн тулд өдөрт 2 удаа сайн чанарын жимс идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэдсээ язрахаас хамгаалан язралтын эсрэг тос хэрэглээрэй.