Жирэмсний 19 дах долоо хоног

Та 18-20 долоо хоногтойд буюу 5 сарын ургийн анатомын бүтцийг тодорхойлдог нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдаарай.

Ургийн өсөлт:

Хүүхэд ойролцоогоор  15 см урттай, 240 гр жинтэй анар жимс шиг хэмжээтэй болсон байгаа. Хэдий жижигхэн байгаа ч танд хөдөлгөөн нь аль хэдийн мэдрэгдсэн байгаа. Одоо хамгаалалтын бүрхүүл биеийн хэсгээр нь үүсч эхэлж,  төрөх үед цагаан өнгөтэй хальс харагдах болно. Тархинд мэдрэлийн эсүүд үүсч, таван мэдрэхүй нь хөгжиж байна. Хүүхдийн хөдөлгөөн цаг тутамд 4 – 100 удаа өөрчлөгдөж байдаг.

Танд сонирхуулахад:

  • Ургийн бие  эхний гурван сард өөх тос хуримтлагддаг
  • Харин жирэмсний сүүлээс хадгалсан өөх  хэрэглэж эхэлдэг байна

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Булчингаар хөших, янгинах
  2. Нуруу чилэх
  3. Толгой эргэх
  4. Таазаар өвдөх
  5. Амьсгаадах

Та үүнийг мэдэх үү:

  • Эмэгтэйчүүдийн 90% нь арьсны өнгө өөрчлөгддөг
  • Жирэмсэн үед таны умай хэвийн хэмжээнээс 500 дахин томордог

Зөвөлгөө:

Та  халуувтар усанд орох нь булчин сулруулж, нуруу, нугасны өвчинг намдаан, ядаргаа тайлах тустай. Гэхдээ ус хэт халуун байж болохгүй. Усанд орж байхдаа халтирч унахаас сэргийлээрэй.

Усанд сэлэх, иогт явах зэрэг  хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Мөн үтрээний булчин чангалах буюу кегелийн дасгал хийж болно. Энэ нь төрөлтийн үеийн өвдөлт багасгаж, хярзан урагдахаас сэргийлнэ.

Толгой эргэх нь цусны даралт өөрчлөгдснөөс болдог. Энэ үед ус уугаад, зүүн талаараа харж хэвтэх хэрэгтэй. Энэ нь зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг.

Share This

Copy Link to Clipboard

Copy