Жирэмсний 2 дах долоо хоног

Үр тогтолт бий болсон мөчөөс эхлэн,  хүүхэд төрөх хүртэлх бүхий л цаг хугацаанд эрхтэн тогтолцоо маш хурдтйгаар хөгжиж байдаг.

Ургийн өсөлт: 

Бэлгийн хромосом нь эр /У/, эм /Х/ гэсэн хоёр янз байдаг.

Эмэгтэй хүнд 46 ХХ , эрэгтэй хүнд 46 ХУ хромосом байдаг. Хоёр ХХ хромосом нэгдвэл эмэгтэй хүүхэд, ХУ нэгдвэл эрэгтэй хүүхэдтэй болно. Иймээс  хүүхдийн  хүйс ямар байхыг нөхрөөс  ирсэн эр бэлийн эс л тодорхойлно.

Хүүхдийн хүйс нь бэлгийн харьцаанд орж өндгөн эс эр бэлгийн эстэй нийлсэн тэр өдөр нь тодорхой болдог гэсэн үг.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Та жирэмсэн эсэхээ мөн л  баттай тодорхойлох боломжгүй. Тиймээс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Зөвлөгөө:

Энэ үед хүүхдэд амин дэм, эрдэс бодис маш чухал байдаг тул та чанартай витаминлаг эрүүл хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амраарай. Хэрвээ та болон таны нөхөр тамхи татдаг бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө татгалзах хэрэгтэй.

Танд анхааруулахад: Жирэмсний нэмэлт витамин болон бусад эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй.

Нэмж уншвал танд хэрэгтэй мэдээлэл:

Share This

Copy Link to Clipboard

Copy