Жирэмсний 22 дах долоо хоног
Жирэмсний 22-24 дах долоо хоногт ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч харагддаг тул зүрхний нарийвчилсан эхо оношилгоог хийхэд тохиромжтой болдог.
Ургийн өсөлт:
Энэ долоо хоногт ойролцоогоор 26-30 см урттай, 360-590 гр жинтэй болжээ. Толгой хэсэг нь өмнө нь том байсан бол одоо бие нь томорч толгой нь жижиг болсон. Одоо түүний нүд, уруул нь бүрэн хөгжиж гүйцсэнээр улам л хүүхэд төрхөндөө орж байгаа. Одоо элэг, цөс нь ажиллаж, биллирубин илүү ихээр ялгаруулж байгаа.
Танд сонирхуулахад:
- Чимээ сонсож байгаа тиймээс та эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд дуу дуулж өгч байгаарай
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Секс хийх дуршил нэмэгдэнэ
- Тогтмол жин нэмэгдэнэ
- Нэмэлт жин тээж, хүүхэд тань томорсонтой холбоотой нуруу чилж өвдөнө
- Үс хурдан ургана
- Хүүхэд томорч, уушгитай шахцалдаж байгаа учир амьсгаа авахад тээртэй болно
Зөвөлгөө:
Жирэмсэн эхчүүдийн 20-50 хувьд нь энэ долоо хоногоос эхлэн цагаан мах эргэх асуудал үүсдэг. Бие засах үед ануснаас цус гарах, загатнах, өвдөх зэргийн зовиур илэрнэ. Эмчид үзүүлэн шаардлагтай эмчилгээг хийлгэж намдаах хэрэгтэй.
- Доошоо цус гарах
- Гар, нүүр бадайрах
- Хэвлийгээр хүчтэй өвдөх
- Ус шиг шингэн зүйл гарах
- Биеийн халуун хэт нэмэгдэх
- Хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц хэмжээгээр багасах, огт мэдрэгдэхгүй байх
- Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх, харанхуйлах