Жирэмсний 23 дах долоо хоног

Жирэмсний 22-24 дах долоо хоногт ургийн  зүрхний бүтэц илүү сайн ялгарч харагддаг тул зүрхний нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  26 -30 см, 360 – 590 гр жинтэй болжээ. Хөх нь товчтой болж байгаа гэвэл өхөөрдөм байна уу? Нүүр, царай нь бүрэн хөгжсөн, тод хөмсөг, сормуус л гүйцээгүй байгаа. Нүдний пигмент нь бүрэлдэж байгаа. Хүүхдийн уушгинд бөмбөлгүүд үүсэж эхэлсэн байгаа бөгөөд төрсний дараа энэ нь агаараар амьсгалахад тусалдаг.  Тэдний арьс тунгалаг хэвээр байгаа бөгөөд яс, эрхтнүүд нь арьсны цаанаас харагдсан хэвээр байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хөл шагай орчмоор хавагнах нь хэвийн ч гэлээ огцом юм уу хэт нэмэгдвэл эмчид хандах хэрэгтэй
  2. Хүүхдийн жин нэмэгдэхийн хэрээр нуруу чилж өвдөх зовиур нэмэгдэж болно
  3. Буйл үрэвсэж магадгүй
  4. Цээж хорсох, ходоод өвдөх зовиур илэрч болно

Зөвөлгөө:

Та хооллохдоо ойр ойрхон, бага багаар хооллоорой. Аль болох өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийх ёстой. Унтахаасаа 1 цагийн өмнө бага зэргийн чихэртэй, 1 аяга бүлээн сүү уувал  зовиургүй тайван амрах болно.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy