Жирэмсний 28 дах долоо хоног

Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор 34,5 – 37,5 см урттай, 680  – 1000 гр жинтэй байна.  Одоо өөхөн давхарга сууж байгаа бөгөөд арьс нь улам л булбарай болсоор,  уушги нь хөгжиж гүйцсэн, нүдээ анивчиж чаддаг болжээ. Мөн таны үнэртэж буй зүйлийг хамтдаа  үнэрлэж байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Унтахад хэцүү болох
  2. Төрөх хугацаа дөхөх тусам нойргүйдэл ихэсдэг
  3. Амьсгаа давхцах
  4. Нуруу болон биеийн зарим хэсгээр чилж өвдөх
  5. Хөхнөөс цэхэр шардуу өнгийн шингэн ялгарна.

Зөвөлгөө:

Биед илэрч буй  зовиуруудын эх үүсвэр нь 1000 грамаас илүү давсан хүүхдийн танд үзүүлж буй даралт, шахалт юм. Эдгээр зовиурууд төрөх хүртэл улам бүр нэмэгдсээр байх болно. Та эмчдээ үзүүлэхээр очихдоо энэ бүх зовиураа хэлж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн жирэмсний нэмэлт витаминаа эмчийн заавраар уух хэрэгтэй.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy