Жирэмсний 3 дах долоо хоног

Боловсорсон өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлж үр тогтсоны дараа зигот хэмээн нэрлэгдэх ганцхан эсээс бүрдэлтэй үр хөврөл бий болно.

Ургийн өсөлт: 

Маш жижигхэн биетэй ч дотроо 107  эсээс бүрдэлтэй үр хөврөл нь умайн хананд гүн наалдаж сууна. Энэ эсүүдээс зөвхөн 8 ширхэг нь ургийг бий болгодог бөгөөд үлдсэн 99 эс нь ургийн ус болон бусад хамтын зүйлсийг бүрдүүлдэг эсүүд юм. Энэ үед умайн хана улам зузаарч, ихэс нь бий болно.  Ихэс нь урагт шаардлагатай хоол тэжээлийн зүйлс, хүчилтөрөгчийг эхээс урагт, харин хаягдал ялгадас зүйлсийг ургаас эхэд дамжуулж өгдөг. Ихэс болон ургийг хооронд нь хүйс судас холбоно.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Таны бие дотор юу болж байгааг та болон эмч мэдэх ямар ч боломжгүй байдаг.

Энэ мөчид хүүхэд аль хэдийнээ хөгжлийн замдаа гарч, боловсорч эхлэн, олон зуун эсэд хуваагдан, дотроо шингэн хуримтлагдсан хоосон орон зай болох бластокист хэмээх үеийг өнгөрүүлж байх нь.

Зөвлөгөө:

Хөгжиж буй үр хөврөл  таниас хангалттай витамин, аминдэм, фолийн хүчил, уураг, кальци, төмөр зэргийг хүлээх болно. Иймээс та тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Цаашид  амьдралд тань гарах асар том өөрчлөлтөд ТА болон ГЭР БҮЛИЙН гишүүд бүр  бага багаар сэтгэл санаагаа бэлдэх нь чухал юм. 

Нэмж уншвал танд хэрэгтэй мэдээлэл:

Share This

Copy Link to Clipboard

Copy