Жирэмсний 32 дах долоо хоног
Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 38,5 – 42,5 см урттай, 1400 – 1700 гр жинтэй болсон байна. Толгойгоо доош харуулан төрөх байрлалаа олсон байгаа. Хүүхдийн хөдлөх талбай багассан учраас цөөн бөгөөд хүчтэй хөдөлдөг болсон. Өдөрт 10 удаа хөдлөх нь хэвийн гэж үзнэ. Арьс нь зөөлөн тослог болж байгаа энэ өөх боловсруулж байгаатай холбоотой.
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Хөхний толгой хэсэг харлана
- Үтрээнээс гарах цагаан юм ихэснэ
- Цээж хорсох
- Амьсгаа давхцах
- Хөх томрох
Зөвөлгөө:
Төрөх эмнэлэг рүү авч явах зүйлсээ бэлдээрэй. Ургийн байрлалаа эход харуулан төрөх байрлалаа олсон эсэхийг үзүүлээрэй. Хэрвээ байрлалаа олоогүй бол байрлал солих дасгал хөдөлгөөн, физик эмчилгээг эмчийн заавраар хийлгэж болно. Мөн жирэмсний амралтаа авах болон тэтгэмжийн мөнгөө хөөцөлдөх хугацаа болжээ.