Жирэмсний 33 дах долоо хоног
Төрөх хугацаа ойртох тусам санаа зовихын зэрэгцээ догдолж байна уу? Удахгүй хөөрхөн хүүхэдтэйгээ уулзах нь ээ. Та одооноос төрөхөд хэрэглэх зүйлсээ бэлдэх хэрэгтэй.
Ургийн өсөлт:
Хүүхэд ойролцоогоор 38,5 – 42,5 см урттай, 1700 – 1900 гр жинтэй болсон байна. Амьсгаа авах болон гаргахаа тэнцвэржүүлж сурч байна. Мөн яс нь бэхжиж эхэлсэн. Одоо тархины гол хөгжлүүд нь явагдаж байна. Нялх хүүхэд төрөхөд гавлын ясны хэсгүүд нь шахагдаж гарахад нь давхцаж, төрсний дараа толгой түр зуур конус хэлбэртэй болно. Хүүхдийн тархины яс бусад ясаа бодвол зөөлхөн байдаг нь аюулгүй төрөх бэлтгэл юм. Эрэгтэй хүүхдийн төмсөг нь уутандаа буусан байгаа бөгөөд үүнийг эхо оношилгоогоор харна.
Танд сонирхуулахад:
- Сэрүүн байхдаа нүдээ нээлттэй байлгадаг
- Биеийнх нь бүхий л хэсгийг бүрхсэн давхарга илүү зузаарсан байгаа
- Уушгиараа уснаасаа ууж, гаргаж байгаа
Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт:
- Бие халуу дүүгнэ
- Толгой өвдөнө
- Амьсгаа давчдах
- Мартамхай болох
- Зарим эхчүүд гар нь бадайрах, иржигнэх, тог цохих зовиур ажиглагдана
Зөвөлгөө:
Энэ үед төрөлтийн өвдөлтийг хэрхэн давж гарах талаар ойлголттой болох хэрэгтэй. Жирэмсний хяналтын эмч нар сургалт хийдэг тул суух хэрэгтэй.