Жирэмсний 35 дах долоо хоног

Таны умай хэвийн хэмжээнээсээ 1000 дахин томорсон байгаа бөгөөд  жин төрөх хүртэлх хугацаанд дунджаар 7 хоногт тутамд 250 грамаар нэмэгдэх болно.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор 43  – 47 см урттай, 2200-2400 гр болсон байна. Одоо сонсгол нь бүрэн хөгжиж гүйцсэн. Хурц чимээнд хариу үйлдэл үзүүлж чадна. Энэ долоо хоногоос хойш төрсөн хүүхдүүдэд амьсгалын болон уушгины ямар нэгэн асуудал гарахгүй. Өөх хуримтлуулах нь энэ долоо хоногт ялангуяа хүүхдийн гар, хөл хэсэгт илүү ихээр нэмэгдэж байгаа. Төрсний дараа биеийнхээ халууныг тохируулах үүднээс өөх хуримтлуулах нь түүний хувьд чухал юм.

Танд сонирхуулахад:

  • Хүүхдийн гар, хөл хэсэгт өөх хуримтлагддаг
  • Сонсох мэдрэхүй нь маш хүчтэй болсон
  • Хүүхдийн унтах, сэрүүн байх үеүдийг эх маань өөрөө ялгаж чадна

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Дааврын  нөлөөгөөр нүд бүрэлзэх
  2. Нойргүйдэх
  3. Өтгөн хаталт
  4. Хөл, гар хавагнах
  5. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг

Зөвөлгөө:

Төмрөөр баялаг хоол хүнс, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй. Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхны төрөгч эхчүүдийн хувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг. Тайван байж, сэтгэл зүйгээ бэлтгэж хэрэгтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy